Д.ГАНБОЛД: ЯЛАЛТ ХЭЗЭЭ Ч НЭГ ХҮНИЙХ БАЙДАГГҮЙ

Монгол залуучууд хэрхэн амьдарч, хэтдээ хаа хүрэх зорилго мөрөөдөлтэй явна вэ. Бас тэд Монголдоо юуг бүтээж байна вэ? Д.Ганболд ШУТИС-ийг 2006 онд төгссөнөөс хойш өөрийн компаниа байгуулж, өргөжүүлсээр өнөөдөр 200 гаруй хүнийг ажлын байртай болгож, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлж байна. Оюутан насандаа л бодож олсон бизнесээсээ амжилт, ялалт хэзээд ганцхан хүнийх байдаггүйг ойлгосон тэрбээр харилцааны бизнест өөрийгөө сорихоор шийдэж RE/MAX REALTY оффисын брокер эзэмшигч болжээ. Ингээд залуу захирал, Д.Ганболдтой ярилцсанаа хүргэе.

-Монгол Улсад сүүлийн жилүүдэд франчайз бизнес хүчээ авч байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Солонгос улсын хоёр ч франчайз бизнес Монгол Улсад нэгэн зэрэг өрсөлдөж буй нь Азидаа эхний тохиолдол боллоо. Таныхаар франчайз бизнес гэж юу вэ?

-Миний бие 2006 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавьсан. Хувь хүн, айл өрх бүрийн үнэ цэнэтэй хөрөнгө, бизнесүүдийн санхүүгийн баталгаа, нөөцийг нэмэгдүүлдэг гэдэг утгаараа үл хөдлөх хөрөнгийн бизнес эдийн засгийн аль ч цаг үед тогтвортой байдаг учир энэ салбарыг сонгосон гэж хэлж болно. Манай орны хувьд үл хөдлөх хөрөнгийн зах зээл хурдацтай томорч, зуучлалын байгууллагаар дамжуулан худалдаалах, түрээслэх эрэлт хэрэгцээ улам ихэсч байна. Нөгөө талаас хуулийн зохицуулалтууд бий болж, үл хөдлөхийн салбарт олон эерэг нөлөө гараад байна. Харин дэлхийн 140 гаруй оронд салбартай, 45 жилийн түүхтэй RE/MAX франчайз бизнесийг сонгосон шалтгаан бол таамаглаж болох ҮР ДҮН. Өөрөөр хэлбэл цаг хугацааны явцад туршигдаж, батлагдсан амжилттай системийг ашиглан бизнестээ тогтвортой өсөлт, амжилтыг бий болгох боломжтой. Ер нь ямар нэг зүйлийг цоо шинээр эхлүүлэх нь цаг хугацаа их шаардахаас гадна, олон эрсдэлүүдийг бий болгож байдаг шүү дээ. Харин франчайз бизнесийг сонгосноор тэр олон эрсдэлээс зайлсхийж, зөвхөн амжилтад хүргэх үйл ажиллагааг системтэй, зохион байгуулалттай хийдгээрээ онцлог. Олон улсын франчайз бизнес орж ирснээр хамгийн гол нь үйлчилгээ сайжирч, эцсийн дүндээ хэрэглэгчид чанартай үйлчилгээ хүрэх боломж бүрдэж байгаа юм.

 

 

-Тэгвэл RE/MAX-ийн франчайз эрхийг хэн эзэмших боломжтой юм бэ?

-Франчайз эрх авч буй хуулийн этгээдийг Лондон дахь тусгай томилогдсон хуулийн фирмээс тухайн бизнест оруулж буй хөрөнгө оруулалт нь хууль ёсны, эх үүсвэр нь тодорхой, татварын ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг шалгаж баталгаажуулдаг. Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн номер 1 брэндийн хувьд брокер эзэмшигчийн эрхэд тавигдах шаардлага мэдээж өндөр байдаг. Жилд нэг удаа Лас Вегас хотноо зохион байгуулагддаг Брокер эзэмшигчдийн R4 үйл ажиллагаанд голдуу олон жилийн туршлагатай, ахимаг насны хүмүүс ирдэг. Тэгэхээр гадаадад брокер эзэмшигчийн эрхийг олгохдоо ажилласан жилийн туршлагыг хардаг юм шиг санагдсан. Харин Монголын хувьд бизнесийн нэр хүнд, харилцаа ёс зүй хамгийн чухал байдаг.

 


 

-Бизнес бол боломж. Яагаад RE/MAX гэж?

-Бизнест оролцогч тал бүрт хүргэж байгаа үнэ цэнэ энэ бизнесийг сонгох шалтгаан. Үл хөдлөх хөрөнгийн салбарт дэлхийд тэргүүлэгч брэнд гэдгийг дурдах нь илүүц байх. Тал бүрт хүргэж байгаа үнэ цэнийг товчхон дурдъя. Монгол залуусын хувьд маш богино хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн болж байна. Хувь хүний өсөлт хөгжил нь улс орны ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэж би хардаг. Нөгөө талаас тогтвортой өсөн нэмэгдэх орлого. RE/MAX-ийн нэг гоё үзэл баримтлал байдаг. Энэ бол таны амжилтанд хязгаар байхгүй гэдэг үзэл. Та хэдэн ч настай, ямар ч мэдлэг туршлагатай хүн байж болно. Гагцхүү таны амжилтыг та л тодорхойлно. RE/MAX-ийн гэр бүлийн гишүүн болсноор таныг хүссэн амжилтандаа хүрэхэд бүгд дэмжих болно. Нөгөө талаас харилцагчдад хүрсэн үйлчилгээ. Дэлхийн стандартаар бэлтгэгдсэн чадварлаг агентуудтай харилцаж, өөрт хэрэгцээтэй мэдээллийг нэгдсэн сангаас авах, ажлаа бүрэн даатгаад сэтгэл амар байж болно. Хариуцлагатай, ёс зүйтэй, чадварлаг хамт олон танд үйлчилнэ.

 


 

-Хүссэн хүн бүр захирал, удирдлага болох боломжгүй. Тэгэхээр хаана боловсрол эзэмшсэн гэдгээс эхлээд хувь хүн талаас тань сонжмоор санагдлаа.

-Би хүүхэд байхаасаа биеийн тамир спортыг, тэр тусмаа сагсан бөмбөг, карате хоёрыг сонгон хичээллэсэн минь тэсвэр хатуужилтай, тууштай, зөв төлөвшлийг олоход тусалсан гэж боддог. Ялангуяа сагс багийн спорт болохоор багаар ажиллах, хүмүүстэй зохицож ажиллах чадварыг суулгаж өгсөн. Мөн ялалт байгуулахын тулд хамт олныхоо өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх, ялалт хэзээ ч нэг хүнийх байдаггүй гэдгийг багаасаа ухамсарласан учир амжилт тохиолдоход онгирч, сагсууралгүй даруухнаар хүлээн авах зэрэгт намайг сургасан. Харин карате тэсвэр тэвчээр, хатуужил, бусдын үг, зөвлөмжийг хүлээцтэй, нухацтайгаар сонсож сурах, ахмад хүнийг хүндэтгэх, дүү хүнтэй ахмад хүний ёсоор халамжлан харилцах хэрэгтэйг ойлгуулсан юм. Би 2002 онд ШУТИС-ийн харьяа Үйлдвэрлэл, технологийн сургуульд элсэн орж Хэвлэл, технологийн үйлдвэрлэлийн мэргэжил эзэмшиж төгссөн. Санхүү, эдийн засгийн дээд сургуульд элсэн 2007 онд Бизнесийн удирдлага мэргэжлээр, “Их засаг” их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, 2020 онд Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Оюутан байхаасаа хуримтлуулсан туршлагандаа тулгуурлан компаниа салбар бүрт өргөжүүлж 2006 онд “ТДЕ” ХХК, 2016 онд “Эрхэт хүч” ХХКомпаниудыг үүсгэн байгуулж, 2016 оноос RE/MAX MONGOLIA бүсийн RE/MAX Realty оффисын брокер эзэмшигч, гүйцэтгэх захирлаар, REMAX MONGOLIA бүсийн Этик, ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж, 200 гаруй хүнийг ажлын байртай болгож, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлж, ажилтнуудынхаа нийгмийн халамжийн асуудал дээр ч анхааран ажиллаж байна.

 

 

-Брокер эзэмшигчид үл хөдлөхийн зах зээлийг хамгийн сайн мэддэг мэдэрдэг хүмүүс шиг санагддаг. Манай улсын үл хөдлөхийн зах зээлийн хөгжлийн талаар юу хэлэх вэ? Ер нь бид аль түвшинд явна вэ.

-Манай улсад борлуулагдаж байгаа нийт үл хөдлөх хөрөнгийн 80 хувь нь хувь хүмүүсээр дамждаг гэсэн судалгаа байна. Энэ тоо нь өөрөө үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийг харуулж байгаа юм. Гадны хөгжингүй орнуудад хувь хүнээс худалдан авалт хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Далд эдийн засгийг хумих төрийн бодлого ингэж хэрэгждэг. Манай улс ч бас энэ чиглэлрүү явж байгаа. Өнгөрсөн 2020 онд Санхүүгийн зохицуулах хорооноос “Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам” баталсан нь үл хөдлөх хөрөнгийн хууль эрх зүйн зохицуулалт сайжирч байгаагийн нэг илрэл. Цаашид улам боловсронгуй болж, салбарын эдийн засагт оруулах хувь нэмэр сайжирна гэдэгт итгэлтэй байна.

-Үл хөдлөхийн зуучлал гэхээр дундаас нь ашиг унагах мэтээр зарим хүн ойлгодог.

-Зөвхөн үл хөдлөх хөрөнгө зуучилдаг гэсэн явцуу өнцгөөр харж болохгүй. Дээр дурдсанчлан нийгэмдээ оруулж байгаа үнэ цэнэ, харилцагчдадаа үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг давхар үнэлэх хэрэгтэй болов уу. Монгол Улс саарал жагсаалтад орсноос үүдээд үл хөдлөх хөрөнгийн салбарын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага бий болсон. Эхнээсээ холбогдох журмууд батлагдаад явж байгаа. Энэ хууль эрх зүйн хүрээнд хувь хүн үл хөдлөх хөрөнгө борлуулах, хувь хүнээс хөрөнгө худалдан авах нь өөрөө эрсдэлийг болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл гарал үүсэл нь тодорхойгүй их хэмжээний мөнгөтэй холбогдох, татварт үнэн зөв тайлагнахгүй байхаас үүдэлтэй асуудлуудад холбогдох эрсдэлтэй. Иймд тусгай зөвшөөрөл бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад хандсанаар хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдахаас гадна 1000 гаруй агентаар дамжуулан үл хөдлөх хөрөнгийн мэдээллээ түгээх, эсвэл хайж байгаа үл хөдлөх хөрөнгөө шуурхай олох гээд цаг хугацаа, үр дүнгийн хувьд харилцагчдад олон давуу талыг бий болгож байгаа юм. RE/MAX-ийг дагаад олон шинэ санал санаачилга, шинэ менежмент орж ирдэг. Энд ажиллаж байгаа залуус өдөр бүр шинэ зүйл сурч, хувь хүн талаасаа ч хөгжиж байдаг. RE/MAX REALTY оффисын залуучууд бүгд нэг зүгт харж, хамтдаа сурч хөгжин ажилласаар тав дахь жилтэйгээ золгож байна. Бид дотооддоо ажилтан төвтэй, гадагшаа харилцагч төвтэй ажиллахыг эрхэмлэдэг. Манай хамт олны зорилго бол хөгжилрүү тэмүүлсэн, инноваци, өөрчлөлт шинэчлэлд тулгуурласан харилцагч төвтэй, ажил хэрэгч, соёлтой харилцааг нийгэмд түгээж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд байлгахыг зорьж ажиллаж байна. Хэдийгээр манай бизнес Америкт төвтэй, нэгэн брэндийн нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа ч 100 хувь монголчуудын хөрөнгө оруулалттай, франчайз эрх эзэмшигч компанитай өмчийн хамааралгүй биеэ даасан компаниуд юм. Монгол Улсын хууль, эрх зүйн орчинд үйл ажиллагаагаа явуулж, зохих татвараа төлж, бүхий л хөрөнгө оруулалт, борлуулалт нь Монгол эх орондоо үлддэг юм. Нөгөө талаас үл хөдлөх хөрөнгийн салбарт олон улсын стандартыг нутагшуулж, хүний нөөцийг чадавхижуулж байгаа гэдэг утгаараа үнэхээр өгөөжтэй бизнес.

 

  


-Цаашид хэрхэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, агентуудаа сургах стратеги төлөвлөгөөнөөс цухас дурдаж болох уу? Танай оффис Ремаксийн бусад 50 гаруй оффисоос ямар онцлогтой вэ?

-Дэлхийг хамарсан цар тахлын улмаас улс орон, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон боловч, энэ хугацаанд бид ажилтнуудаа сургаж, чадавхижуулах, цахимаар ажиллах шинэ хэв маягийг нэвтрүүлж, харилцагчидтайгаа мэдээлэл технологи ашиглан харилцаж, хамтран ажиллаж байна. Мөн зуучилж байгаа үл хөдлөх хөрөнгүүдээ танилцуулах онлайн технологийг амжилттай нэвтрүүллээ. Бидний онцлог бол бүтээмжид суурилсан үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл нэгж агентийн бүтээмжийн өсөлт бидний амжилтын үндэс байхаар тодорхойлсон. Мэдээж үүний цаана маш олон ажил төлөвлөгдөж, хийгдэж байж бүтээмжийн өсөлт бий болно. Хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, эерэг зөв хандлагатай, багаар ажиллах чадвартай, харилцааны ур чадвартай, нас хүйс харгалзахгүйгээр ямар ч хүн энэ салбарт ажиллах бүрэн боломжтой. Ирээдүйгээ өөрөө бүтээж, эрч хүчтэй сайхан хамт олны дунд сурч хөгжин, өөрийн компаниа босгохыг хүсч байгаа бүх хүнд манай RE/MAX REALTY компанийн үүд хаалга үргэлж нээлттэй.




RE/MAX REALTY оффисын мэргэжлийн агентаар үйлчлүүлэгдчийн сэтгэгдэл

“ГАНГАР ИНВЕСТ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ж.ЭНХТӨР:

-Манай компани 2019 оноос эхлэн RE/MAX Realty оффистой орон сууцны томоохон төслүүд болон цогцолбор хорооллын борлуулалтын ажил дээр хамтран ажилласан. Энэ багтай хамтран ажиллахын давуу тал нь гүйцэтгэл, хурд, хамт олных нь хичээл зүтгэл. Д.Ганболд захирлын хувьд хүмүүстэйгээ маш ойр ажилладаг, агентуудаа байнга сургаж, хөгжүүлдэг нь анхны уулзалтаас мэдрэгдсэн. Харилцааны өндөр ур чадвартай, үйлчлүүлэгчидтэйгээ эргэх холбоо сайтай ажилладаг баг хамт олонд төслүүдээ даатгахад сэтгэл амар байдаг. Үл хөдлөх хөрөнгийн танилцуулга, мэдээлэл түгээх маркетингийн зардлыг бууруулж, гол нь өндөр үр дүн үзүүлж байсан нь урт хугацаанд хамтран ажиллах үндэс болсон.

Б.БАТЦЭЦЭГ /ХАРИЛЦАГЧ/

-Анх байраа зарах гээд хувиараа зарын сонин, вэбсайтад мэдээллээ тавиад утасны дуудлагуудад өөрөө хариу өгдөг байлаа. Над шиг цаг завгүй хүнд бол төвөгтэй ажил байсан. Бараг сар орчим ингэж яваад байраа зарж чадаагүй. Ингээд RE/MAX Realty оффистой гэрээ байгуулж, хамтран ажиллахаар болсон юм. Долоо ч хонолгүй байрыг маань зараад өгсөн. Мэдсэн бол эртхэн энэ хамт олонд хандах байж дээ гэж бодсон шүү. Дараа нь бас хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн ажлаа эдний хамт олонд даатгасан. Ажиллах бүрт сэтгэл ханамжтай, ажил хэрэгч хамт олон гэж үнэлэх болсон доо. Өөрийн танил тал, хамаатнууддаа RE/MAX Realty оффисыг л санал болгодог юм. Д.Ганболд захирал болон чадварлаг агентууддаа дахин талархлаа илэрхийлье.

Ярилцлагын холбоос: https://ikon.mn/n/28hj