Хувь хүний хөгжлийн талаар асуумаар байна. Учир нь хүссэн хүн бүр захирал, удирдлага болох боломжгүй шүү дээ. Тэгэхээр та хэн бэ гэж асуумаар байна
Хувь хүний хөгжлийн тал дээр маш их анхаардаг. Өнгөрсөн 2020 онд л гэхэд РЕМАКСын, дотоодын зуучлалын байгууллагуудын, мөн Үндэсний Реалторуудын Холбооны дэргэдэх Монголын Үл Хөдлөх Удирдлагын Академийн гадны болон дотоодын бүх сургалтуудад хамрагдсан. Үл Хөдлөх Хөрөнгийн салбарт бид бүгд хамтдаа хөгжих шаардлагатай болдог тул бусад агент реалторуудаа янз бүрийн сургалтанд хамрагдахыг уриалан манлайлагчдийн нэг болсон.
Бизнес бол боломж. Олон боломжийг олж харсан учраас брокер эзэмшигч болохоор зориглов уу? Ремаскийг сонгосон шалтгаан гэвэл?
Үл хөдлөхийн салбарыг анх Америкд байхаасаа эхлэн сонирхдог байсан Америкийн болон дэлхийн үл хөдлөхийн салбарт амжилттай яваа эрхэмүүдийн талаар унших дуртай байсан.
2016 онд миний багын найз О. Сэргэлэн (РЕМАКС ИНФИНИТИ оффисын агент) гэр бүлийн өдөрлөгт очиж улмаар найзынхаа туслахаар 6 сар ажилласны дараа энэ салбарт эргэлт буцалтгүй дурласан даа. Гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн надад танил тал бараг байхгүй, эргэн тойрны хүмүүс огт дэмжихгүй гэх мэт олон бэрхшээлүүд тулгарч байсан ч бага багаар зогсолтгүй урагшилж, байнга шинийг сурч ажилдаа туршсаар байна. Тэр үед энэ салбарт миний харж байгаа төсөөлж байгаагаас илүү боломжууд байгаа гэдгийг олж харсан. Мэдээж боломжуудад нь богино хугацаанд хүрэх боломжгүй гэдгийг хараад урт хугацааны төлөвлөгөө гаргах шаардлагатай болсон.
Энэ боломжийг ашиглан найз О. Сэргэлэндээ, их зүйлийг зааж сургаж өгсөн Д.Мөнхтүвшин захиралдаа мөн энэ салбарт анх хөл тавьд байхад чиглэл зөвлөгөө өгч байсан Г. Батзаяа, Э.Оюу, Б.Мөнхзул, Б.Мөнхтуяа найзууддаа болон сүүлийн 10 гаран жил үл хөдлөхийн салбарт ажилласан арвин их туршлагаасаа хуваалцаж яаж энэ салбарт ёс зүйтэйгээр удаан ажиллах талаар зөвлөдөг байсан талийгаач Г.Наранхүүдээ баярлаж явдагаа илэрхийлье.
Үл хөдлөхийн зуучлал гэхээр дундаас нь ашиг унагах мэтээр иргэд ойлгодог. Танай оффис, таны бизнес хэнд ямар боломжийг эрэлхийлж ажиллах вэ?
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд маш их мөнгө эргэлдэж байдаг. Далд эдийн засгийг их болгох бодлого манай улсын хувьд хэрэгжиж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эргэлдэж буй эдгээр хөрөнгүүдийг ил гаргах, татварын ил тод тогтолцоо бодлого энэ салбарт үгүйлэгдэж байна.
Үл хөдлөх хөрөнгийн ченжүүдтэй биднийг андуураад тийм ойлголт гадуур яваад байж магадгүй л юм. Өнгөрсөн жил үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэхийн тулд заавал Санхүүгийн зохицуудах хорооноос тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болсон.
Бид тусгай зөвшөөрөлтэй олон улсын компани учраас хуулийн хүрээнд ажилладаг болохоор харилцагчид маань ч бидэнд өндөр итгэл үзүүлдэгт нь баярладаг шүү !
Үл хөдлөхийн салбарт сайн төлөвлөөд хөрөнгө оруулалт хийвэл богино хугацаанд их мөнгө олох боломжууд байдаг л даа. Бидний хувьд үл хөдлөх хөрөнгийн гүйлгээнд оролцож буй бүх талууд л хожих ёстой гэсэн журмаар ажиллахыг хичээдэг. Үл хөдлөх хөрөнгөө худалдаалж байгаа харилцагч, худалдан авагч, бүх талуудын хооронд зуучилж буй агент бүгд л сэтгэл хангалуун үлдэх ёстой. Хэн нэг нь хохирох ёсгүй.