-Биднийг “чи онц сурах ёстой, чи ажил хийх ёстой” гэж сургадаг байлаа. Одоо харин хүн хэн нэгнээр заалгаж, үг сонсож биш өөрөө өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, зорьдог цаг үе иржээ. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж ажил амьдралын балансаа тэнцүүлж байна вэ?
-Нийгэм дэх ажлын байрыг сонирхох залуучуудын чиг хандлага их өөр болсон. Заавал цагт барьсан, өглөө 09.00 цагт ир, орой 18.00 цагт тар. Оронд нь би чамд цалин өгнө гэсэн хайрцагладсан хэв маягаас татгалзаж байна. Харин илүү чөлөөтэй сэтгэх, өөрөө өөрсдөө цагийн менежментээ зохицуулах, өөрийгөө хөгжүүлэх, дайчлах ажилд залуучууд дуртай болсон. RE/MAX-т ийм залуус олноор нэгдэж байна. Яагаад вэ гэхээр дээр дурдсан боломжуудыг RE/MAX олгодог. Агентуудыг өглөө эрт ир, орой тар гэж хэн ч хэлэхгүй. Харин бэлэн RE/MAX-т нөү хау, оффис танхим, сургалтаар өөрөө өөрийгөө хөгжүүлж дадлага, туршлага суух боломж RE/MAX-т байдаг. Өөрөө л хичээх юм бол сайн ажиллах хөрс нь энд байна. Нөгөө талаасаа шахуулж байж ажил хийдэг хүмүүс байдаг. RE/MAX-аас ийм хүмүүс биш, харин өөрийгөө байнга сорих, дайчлах, хөгжүүлэх дуртай, өөртөө том зорилго тавьдаг, түүнийхээ төлөө чармайдаг, хүнд туслах сэтгэлтэй, зүтгэлтэй, ёс зүйтэй хүмүүс боломжийг олж чадна.
Миний хувьд гурван хүүхэд маань ойр ойрхон төрсөн. Хүүхдүүд маань 14, 5, 3 настай. Хамгийн бага маань есөн сартай. Эмэгтэй хүний хувьд хүүхэд төрүүлнэ гэдэг хамгийн том, хамгийн чухал юу юунаас илүү номер нэг ажил. Хэдий тийм ч үүний хажуугаар оффисоо нээх, хамт олноо чадваржуулах ажлыг тасралтгүй хийсэн. Гэсэн ч өдөржин, шөнөжин суугаад ажлаад байсангүй. Миний хувьд өдөрт 4-6 цаг чанартай ажилладаг. Ажлынхаа дундуур нэг удаа очиж хөхүүлнэ. Бусад үед нь гэртээ хүүхдүүдээ хардаг. Тэгэхээр энэ балансыг тэнцүүлэх боломж эмэгтэй хүн бүрт байдаг юм шүү гэдгийг хэлмээр санагдаад байдаг юм. Балансыг тэнцүүлж чадвал эмэгтэй хүнд маш их хүч байгаа.