Ипотекийн зээлтэй холбоотой асуулт, хариултууд


1. Ипотекийн зээл гэж юу вэ?

Орон сууцны ипотекийн зээл гэдэг нь бүрэн баригдаж дууссан, Улсын комисс хүлээж ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны үнийн дүнгийн багахан хэсгийг төлөөд сонгосон байрандаа та нүүж орох боломжтой юм. Үүний тулд арилжааны банкнаас тавих шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй.

2. Орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл авах хүсэлтээ аль банканд гаргах вэ?

Хүсэлтийг хөтөлбөр хэрэгжүүлэгч банкууд бүгд хүлээн авч байгаа бөгөөд өөрийн харилцагч банканд хандах нь давуу талтай байна. Учир нь таны харилцагч банканд зээлийн судалгаанд шаардлагатай зарим мэдээлэл нь бэлэн буюу зээлийн материал бүрдүүлэхэд дөхөм болно.

  • Хаан банк
  • Худалдаа Хөгжлийн банк
  • Голомт банк
  • Хас банк
  • Төрийн банк
  • Богд банк
  • Капитрон банк
  • Ариг банк
  • Кредит банк
  • Тээвэр хөгжлийн банк

3. НДШ тасралтгүй төлдөг бөгөөд цалингаа банкаар биш бэлнээр авдаг. Энэ тохиолдолд ипотекийн зээлд хамрагдаж болох уу?

Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 13.2-т заасан баримт бичгүүдийг бүрдүүлж, орлогоо банкинд нотолсоноор ипотекийн зээлд хамрагдах боломжтой.

4. Зээлдэгч эд хөрөнгө болон амь насны даатгалаа жил бүр төлөх шаардлагатай юу?

Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, Санхүүгийн зохицуулах хорооны “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын дагуу зээлдэгч нь зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн болон зээлийн (амь нас, гэнэтийн ослын) даатгалд хамрагдах шаардлагатай.

5. Үндсэн болон хамтран зээлдэгч нас барсан тохиолдолд яах вэ? Үлдсэн үр хүүхэд нь төлбөрийн чадвартай бол үргэлжлүүлээд төлөөд явж болох уу?

МИК-д худалдагдсан зээлийн хувьд энэ тухай нэн түрүүнд зээл авсан банкиндаа мэдэгдэх бөгөөд холбогдох гэрээнд өөрчлөлт оруулна.

Хэрэв зээлдэгч нас барах үед амь нас/гэнэтийн ослын даатгалын гэрээ хүчинтэй байсан тохиолдолд даатгалын компаниас нөхөн төлбөр авах бөгөөд уг нөхөн төлбөр нь зээлээс төлөгдөх юм. Хэрэв даатгалын компаниас авсан нөхөн төлбөр нь зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж хүрэхгүй тохиолдолд “Иргэний хууль”-д өвлөгч өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хариуцахаар заасан байдаг тул зээлийг үргэлжлүүлэн төлөх талаарх тохиролцоог өв залгамжлагч нартай байгуулах боломжтой.

6. Орон нутагт ипотекийн зээл олгогдох уу?

Ипотекийн зээлийг Монгол Улсад байрших орон сууц худалдан авахад олгогдох бөгөөд “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг банк болон орон нутагт ажиллаж буй банкны салбар нэгжүүд дагаж мөрдөн ажиллаж байна. Иргэд өөрт ойр банкны салбарт хандан ипотекийн зээл авах хүсэлт өгөх боломжтой.

7. Зээл судлах хугацаа гэж юу вэ?

Харилцагчаас материал хүлээн авсан эдийн засагч зээлийн хорооны хуралд боловсруулсан материалаа танилцуулаад шийдвэр гаргах хугацааг хэлнэ.

8. Өр орлогын харьцаа гэж юу вэ?

Өрхийн сард төлөх нийт төлбөрийг түүний татварын өмнөх орлогод харьцуулсан хувийг хэлнэ. Орон сууцны Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтэд Өр-Орлогын Харьцаа нь өрхийн буюу тухайн үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн татварын өмнөх нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байх гэж заасан байдаг.

9. Зээлдэгчид тавигдах шалгуур юу вэ?

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Ипотекийн зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг (Монголбанкны эх үүсвэрээр олгогдож буй ипотекийн зээлийн хувьд);
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх; Үүнд хамтран зээлдэгч хамаарна;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
  • Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдах;
  • Барьцаалбар үйлдэх;
  • Зээл хүсэгч өөрийн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөлд байгаа орон сууцыг барьцаа болгон орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авч, зээлээр худалдан авах шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж болно;
  • Өрхийн орлого нь цалингийн орлогоос бүрддэг бол үндсэн зээлдэгч нь үндсэн ажилтнаар 12 сараас багагүй хугацаанд тасралтгүй ажилласан, хамтран зээлдэгч нь 6 сараас багагүй хугацаанд үндсэн ажилтнаар тасралтгүй ажилласан байх (сүүлийн нэг жилийн хугацаанд ажил олгогчоо 1 удаа сольсон байж болно);
  • Өрхийн орлого нь бизнесийн орлогоос бүрддэг бол 2-оос доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;
  • Хэрэв малчин өрх бол малын сүргийн тоо толгой нь сүүлийн 2 жилд зээлдэгчийн өмчлөлд бүртгэгдсэн, тухайн орон нутгийн харьяалалтай, жилийн 4 улирлын дийлэнх хугацаанд оршин суудаг байх;
  • Өр орлогын харьцаа нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх.

10. Барьцаа хөрөнгөд тавигдах шалгуур?

  • Монгол Улсад байршилтай нийтийн зориулалттай болон амины орон сууц;
  • Харилцагч банкны салбар, нэгж байршдаг хот/суманд байршилтай байх;
  • Шинээр ашиглалтад оруулсан орон сууцны хувьд инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан орон сууц;
  • Ашиглагдаж байгаа орон сууцны хувьд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;
  • Амины орон сууцны хувьд дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад шинээр оруулсан, эсхүл барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй ашиглалтанд байгаа орон сууц байх;
  • Амины орон сууцны газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас богиногүй байх;
  • Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн даатгалд хамрагдах;
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүссэн бол хэлцлийн талууд зөвшөөрсөн байх;
  • Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;
  • Ашиглалтад зохих журмын дагуу бүрэн хүлээн авсан, ҮХХ-ийн гэрчилгээгээр баталгаажсан, “Худалдах худалдан авах гэрээ” эсхүл “Захиалгын гэрээ”-ээр өмчлөл нь шилжих;
  • Барьцаа хөрөнгийг барьцаалсны дараа эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүссэн бол хэлцлийн талууд зөвшөөрсөн байх;
  • Барьцаалбар үйлдсэн байх;
  • Орон сууцны ипотекийн зээлийн барьцаа хөрөнгө нь худалдан авч буй орон сууц байх бөгөөд нэмэлтээр зээлдэгчийн өөрийн өмчлөлийн, энэхүү журмын шаардлагыг хангаж буй нийтийн орон сууцыг урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн барьцаалж болно;
  • Нийтийн орон сууцны талбайн нийт хэмжээ нь “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцсоноор 80 м.кв-аас дээшгүй байх. Нэмэлтээр буюу урьдчилгаа төлбөрт барьцаалж буй орон сууцанд 80 м.кв гэсэн талбайн хязгаарлалт хамаарахгүй;
    • Бэлэглэлийн гэрээ байгуулснаас хойш 6 жил өнгөрсөн;
    • Бэлэг хүлээн авагч эсхүл авагчид нас барсан;
    • Нэгэнт бэлэглэлийн гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд: Өмнө нь байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан бэлэглэгчид шилжүүлж, шинээр худалдах, худалдан авах буюу бусад гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шинээр байгуулсан гэрээний дагуу шилжсэнээр Улсын бүртгэлд бүртгүүлэх.

11. Өмнө нь хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл авсан иргэн дахин жилийн 6%-ийн хүүтэй ипотекийн зээл авах боломжтой юу?

Монголбанк, МИК ОССК ХХК, банкууд хооронд байгуулсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээ”-ний 2.3.3 дахь заалтын дагуу өмнө нь хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл буюу жилийн 8, 6, 5 хувийн хүүтэй зээлийг үндсэн зээлдэгчийн үүрэгтэйгээр авсан иргэн Монголбанкны эх үүсвэрээр олгогдох ипотекийн зээлийг авах буюу үндсэн зээлдэгчийн үүрэг дахин хүлээх боломжгүй. Харин өмнө нь хамтран зээлдэгчийн үүрэгтэйгээр хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл авч байсан иргэн зээлийн үлдэгдэлгүй бол үндсэн зээлдэгчийн үүрэгтэйгээр ипотекийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.

12. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь яагаад шугаман буюу сар бүр тогтмол байдаг вэ?

Зээлийн шугаман төлөлт гэдэг нь сар бүрийн зээлийн төлбөр нь адил хэмжээтэй байхыг хэлнэ (Дүрслэл 1). Харин зээлийн сарын төлбөрт үндсэн төлбөрийн хэмжээг адил хэмжээгээр хадгалах бол эхний сарын эргэн төлбөр өндөр байх бөгөөд дараагийн сарын эргэн төлөлт буурахаар байх юм (Дүрслэл 2).

Тухайлбал, 74,800,000 төгрөгийн зээлийг 247 сарын хугацаатай авсан зээлдэгчийн хувьд 2 төрлийн эргэн төлөлтийн ерөнхий мэдээлэл дараах ялгаатай байна.

Хүснэгт 1. 2 төрлийн эргэн төлөлтийн ерөнхий мэдээлэл /төгрөгөөр/

Дээр харуулсанчлан, буурах төлөлтийн хувьд i) шаардагдах өрхийн нийт орлого өндөр, ii) зээлийн эхний үед сарын төлбөр өндөр байгаа нь иргэдийг зээл авахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэх сул талтай байна.

13. Ипотекийн зээлтэй иргэн зээлийн илүү төлөлт буюу урьдчилсан төлөлт хийх боломжтой юу? Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хэрхэн нөлөөлдөг вэ?

Зээлийн илүү төлөлт буюу урьдчилсан төлөлтийг зээлдэгч банктай байгуулсан гэрээний хүрээнд хийх боломжтой.

Төлбөр хийгдсэн тохиолдолд зээлдэгчийн банктай байгуулсан гэрээнээс хамаарч дараах нийтлэг 2 байдлаар зээлийн хуваарьт өөрчлөлт орж байна. Үүнд:

  • Зээл төлөгдөж дуусах хугацаа богиносох буюу зээлдэгчийн сарын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орохгүй. Жишээ нь: 74,800,000 төгрөгийн 247 сарын хугацаатай зээлийн үлдэгдэлтэй иргэний сарын төлбөр нь 528,048 төгрөг байх бөгөөд эхний сардаа 5,000,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн гэж үзвэл зээл төлөгдөж дуусах хугацаа нь 216 сар болж буурч, сарын төлбөрийн хэмжээ нь 528,048 төгрөг хэвээр байна.
  • Зээлийн төлөгдөж дуусах хугацаа хэвээр үлдэх буюу зээлдэгчийн сарын төлбөрийн хэмжээ буурах. Жишээ нь: 74,800,000 төгрөгийн 247 сарын хугацаатай зээлийн үлдэгдэлтэй иргэний сарын төлбөр нь 528,048 төгрөг байх бөгөөд эхний сардаа 5,000,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн гэж үзвэл сарын төлбөрийн хэмжээ нь 492,751 төгрөг болж буурч, зээл төлөгдөж дуусах хугацаа 247 сар хэвээр үлдэнэ.

14. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж болох уу?

Ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдах бөгөөд хүсэлтийг 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл банкууд хүлээн авч, шат дараатайгаар 2022 он дуустал зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Ингэснээр иргэдийн зээлийн хуваарьт өөрчлөлт орж зээлийн эргэн төлөлт хойшлуулсан хугацаагаар зээл төлөгдөж дуусах хугацаа сунгагдана.

15. Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?

Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.

16. Зээлдэгч гадаадад урт хугацаагаар амьдрахаар явсан тохиолдолд яах вэ? \зээлээ өөр хүнд үлдээж, уг хүн зээлийг нь тухай бүр төлөөд явж байж болох уу?

Монгол улсад амьдран сууж буй шалгуур нөхцөл хангах өөр иргэнийг хамтран зээлдэгчээр оруулах нь зүйтэй.

17. Барьцаалбараа үрэгдүүлсэн тохиолдолд танайх дахин барьцаалбар хийж өгөх үү?

Барьцаалбараа үрэгдүүлсэн тохиолдолд Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт хандаж тухайн барьцаалбарыг хүчингүй болгож шинээр барьцаалбар үйлдэх боломжтой.

18. Манай орон сууцны зээлийг “МИК ОССК” ХХК худалдаад авсан тохиолдолд би дахин ипотек болон бусад зээл авч болох уу?

Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өр, орлогын харьцаа (ӨОХ) нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх тухай заасан. ӨОХ нь зээлдэгчийн өрийн дарамтын түвшинг илэрхийлэх тул түүнээс давсан тохиолдолд зээл эрсдэж болзошгүй учраас тухайн шаардлагыг зээлийн хугацааны турш хангаж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл ӨОХ нь 45%-аас хэтрэх тохиолдолд нэмэлт зээл авах боломж байхгүй юм.

19. Зээлийн хуваарийн дагуу зээл төлөх өдрөөс 2 хоногийн дараа зээлээ төлсөн. Гэтэл банкнаас хугацаа хэтрэлттэй байна, МИК-ээс буцаана гэх юм. Энэ үнэн үү?

Зээлийн гэрээгээр байгуулсан эргэн төлбөр төлөх хуваарьт өдрөө зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцох үндэслэлтэй. “МИК ТЗК” ХХК-ийн худалдан авсан зээлийн хөрөнгийг банкинд буцаан худалдах эсэх нь Банк-МИК хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдана.

20. Танайд худалдагдсан зээлийн барьцаа хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагаан дээр “Шүүхийн тусгай тэмдэглэл” гэж гарч ирэх юм. Энэ нь хэвийн зүйл үү?

Улсын бүртгэлийн газраас тухайн зээлийн барьцаа хөрөнгийн шаардах эрхийг МИК-д шилжүүлэхдээ тэмдэглэсэн тэмдэглэгээ тул хэвийнд тооцно.

21. Банкнаас авсан хашаа байшингийн зээл яагаад танайд шилжиж ирсэн байдаг юм бэ? /Эсвэл мкв нь 80-аас дээш орон сууцны хувьд/

МИК ОССК” ХХК нь ипотекээр баталгаажсан үнэт цаас гарган дотоод болон гадаад хөрөнгийн зах зээл дээр борлуулах замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, цаашид орчин үеийн хот байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгож төлөвшүүлэх зорилттой уялдуулан “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр олгогдсон зээлийн хөрөнгийг худалдан авч үнэт цаасжуулдаг юм.

22. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт халамжийн мөнгө авдаг иргэд, жирэмсний амралт авсан иргэд хамрагдах боломжтой юу?

Боломжтой. Нийгмийн даатгалын дэвтэрт хамгийн багадаа сүүлийн 1 жилийн турш тасралтгүй бичилт хийгдсэн байх шаардлагатай бөгөөд орлого нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” -ын 13.4.3-т заасны дагуу дээрх иргэдийн тэтгэмжийг өрхийн бусад орлогын эх үүсвэрт оруулж тооцно.

23. Бизнесийн зээл авсан иргэн орон сууцны хөнгөлөлттэй хувийн хүүтэй зээл авах боломжтой юу? Хэрэв авах боломжтой бол ямар эрх зүйн зохицуулалт байна вэ?

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын шалгууруудыг хангасан тохиолдолд бизнесийн зээлтэй иргэд хөнгөлөлттэй хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл авах боломжтой. Энэ тохиолдолд зээлийн нийт төлбөрийг өрхийн зарлагад тооцон зээлдэгчийн өр-орлогын харьцааг тооцож дэд хөтөлбөрийн шалгуурыг хангаж байгаа (ӨОХ<45%) эсэхийг шалгадаг. Түүнчлэн бизнесийн зээлийн төлбөрийг банкууд холбогдох бизнесийн зээлийн гэрээний хуулбар, Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар нотолж шалгана. Мөн тухайн зээлдэгч нь татварын өр төлбөртэй бол бизнесийн орлого олдог дансанд татварын байцаагчийн мэдэгдлээр хаалт тавьдаг тул уг эрсдлийг хаах зорилгоор банкууд давхар баримт авч баталгаажуулах шаардлагатай болдог.

24. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа иргэдэд зарим банкууд эрсдэлтэй гэж үзэн 6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгохгүй байна. Ямар эх үүсвэр, баталгаагаар зээл авах боломжтой вэ?

Дэд хөтөлбөрийн хүрээнд тухайн нэг салбарт ажиллагсдыг ипотекийн зээлд хамруулахгүй байх бодлого, зохицуулалт байхгүй. Энэхүү асуудал нь тухайн банкны дотоод журам, бодлогоор зохицуулагдана. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 13.2-т заасны дагуу ажил эрхлэлт болон орлогыг баталгаажуулах баримт болох ажил олгогч байгууллагын цалингийн тэмдэглэл, хүснэгт, цалингийн картын гүйлгээ сүүлийн 1 жилээр байх, тухайн байгууллагад 1 жилээс доошгүй хугацаанд үндсэн ажилтнаар ажиллаж байгааг батлах баримт, нийгмийн даатгалын дэвтэрт сүүлийн 2 жилийн бичилт хийгдсэн байх зэрэг шалгуурыг хангах шаардлагатай.

25. Хувиараа бизнес наймаа хийж байгаа хүмүүс 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж болох уу?

Хувиараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч нь дэд хөтөлбөрийн хүрээнд батлагдсан журмууд (Засгийн газар, Монголбанкнаас гаргасан)-д заасан ерөнхий шаардлага, шалгуурыг хангаж байгаа тохиолдолд 6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл авах боломжтой. Түүнчлэн хувиараа бизнес эрхэлдэг иргэдийн орлого нь тогтмол биш байдаг бөгөөд орлогын тогтвортой байдлыг шалгахын тулд банкууд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 13.3-т заасан орлого батлах баримт бичгүүдийг зээл хүсэгчээс гаргуулж, орлогын тогтвортой байдлыг уг журмын 16.1.6-д заасны дагуу судалж тогтооно.

26. Гадаадад ажилладаг боловч гэр бүл нь монгол улсад суугаа иргэний гэр бүлийн гишүүний орлого хүрэхгүй тохиолдолд өөрийн нэр дээр ипотекийн зээлд хамрагдах боломжтой юу? Үүнд ямар зохицуулалт байна вэ?

Засгийн газар болон Монгол банкнаас баталсан орон сууны ипотекийн зээлтэй холбоотой журмуудад гадаадад ажиллаж буй иргэдийг 6 хувийн хүүтэй хөтөлбөрийн зээлд хамруулахгүй талаар хориглосон заалт байхгүй. Хамгийн гол нь зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг хангах орлого нь баримтаар баталгаажсан байх шаардлагатай. Тиймээс тухайн банк зээл хүсэгчийн орлогыг тодорхойлж, баталгаажуулах боломжтой гэж үзсэн тохиолдолд зээлд хамрагдах боломжтой. Тухайлбал, банк зээл хүсэгчээс гэрээгээр гадаадад ажиллаж байгаа бол гадаадад хөдөлмөр эрхлэх гэрээ, бусад тохиолдолд цалингийн дансны хуулга, цалингийн тодорхойлолт болон шаардлагатай материалуудыг бүрдүүлэхийг шаардаж болно. Хэрэв үндсэн зээлдэгч нь гадаадад ажиллаж байгаа бол хамтран зээлдэгчдээ итгэмжлэл олгосон байх нь зохимжтой.

27. Тэтгэвэрт гарахад 7-8 жил үлдсэн хүн ипотекийн зээлд хамрагдах боломж бий юу?

Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д тэтгэврийн настай, эсвэл тэтгэврийн нас дөхсөн иргэнд ипотекийн зээл олгохыг хориглосон заалт байхгүй бөгөөд банкууд өөрсдийн хийсэн зээлийн шинжилгээнд үндэслэн зээл олгох шийдвэрийг гаргана. Гэхдээ ипотекийн зээл нь урт хугацаатай (дэд хөтөлбөрийн хувьд 30 хүртэл жилийн хугацаатай) зээл учир тэрхүү хугацааг маш сайн тооцоолох шаардлагатай учраас зарим тохиолдолд татгалзсан хариуг банкнуудаас өгөх нь их байна. Зээлийн нийт хугацаанд зээлдэгчийг амь насны даатгалд хамруулах шаардлагатай байдаг.

28. Одоогийн байдлаар орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт ямархуу байгаа вэ?

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт нэг их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тус хугацаанд нийт хоёр их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгоод байна.

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

Харин энэ оны эхний 7 сард нийт 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна. Мөн 2022 оны 8 дугаар сард 71.7 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна.

29. Зээлийн эргэн төлөлт хэзээнээс эхэлт төлөгдөх вэ?

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан (Дүрслэл 2). Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлууллаа. Дээрх зээлдэгчид 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Зээлийн эргэн төлөлт 2023 оны 1-р сараас эхлэн төлөгдөнө.

Дүрслэл 2. Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

30. Зээлийн эргэн төлөлтийн нөхцөл

Банкууд зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулах үедээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталдаг бөгөөд үүндээ зээлийн хугацаанд тухайн зээлдэгч сар бүр зээл болон зээлийн хүүнд хэдэн төгрөг төлөхийг зааж өгдөг. Үүндээ 2 төрлийн арга хэрэглэдэг.

  • Зээл болон хүүгийн төлбөр нь БҮРЭН ХОРОГДОХ, ТОГТМОЛ ХҮҮТЭЙ НӨХЦӨЛ (Сарын тэнцүү төлөлт, even total payment)
  • ҮНДСЭН ТӨЛБӨРИЙН ТЭНЦҮҮ ТӨЛӨЛТ (Even principal payment) байхаар тооцож үүнтэй холбоотойгоор зээл болон хүүгийн төлбөр нь сараас сард буурч байхаар тогтоодог юм.

Бага дүнтэй зээлийн хувьд эргэн төлөлтийн хуваарийг аль ч аргаар нь зохиоход нийт зээлтэй байх хугацаанд төлөх хүүгийн төлбөрт зөрүү бараг гардаггүй бөгөөд богино хугацаатай зээл дээр ч мөн зөрүү бага гардаг. Харин урт хугацаат зээл дээр эрс ялгаа гардаг.

Орон сууцны ипотекийн зээлийн сар бүрийн төлөлт талаар дараах жишээгээр тайлбарлая.

ЖИШЭЭ

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Иргэн Болд нь “А” банкнаас орон сууцны ипотекийн зээлийг 30 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр авах болсон. Орон сууцны мкв-ын үнэ 3,2 сая төгрөг, нийт мкв 45 м2, орон сууцны нийт үнэ 144 сая төгрөг болно. Урьдчилгаа төлбөрт 30 хувийг төлөхөд зээлийн хэмжээ 100.8 сая төгрөг болон. Болдын өрхийн орлого 1,5 сая төгрөг бөгөөд зээл төлөх шалгуурыг бүрэн хангасан.

Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй нөхцөлд (Жишээ)

Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй нөхцөлд иргэн Болд сар бүр 604,347 төгрөг, 30 жилд нийт 217.56 сая төгрөг үндсэн болон хүүгийн төлбөрт төлөх бөгөөд үүний 100.8 сая төгрөгийг үндсэн төлбөрт, 116.76 сая төгрөгийг хүүний төлбөрт төлнө.

Зээлдэгчийн сар бүрийн зээлийн эргэн төлөлтийг инфляцын хүүгээр хорогдуулж, өнөөгийн үнэ цэнийг тооцоход 68.87 сая төгрөг байна. Энэ зээлдэгч анх зээл авсан зээлийн хэмжээнээс 31.9 сая төгрөгөөр доогуур гарч байгаа нь одоо олгож байгаа 6% ипотекийн зээлийн хүү инфляцаас доогуур түвшинд байгаа тул дээрх 31.9 сая төгрөг нь зээлдэгчид ашиг болон үнэлэгдэнэ.

Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй нөхцөл нь нь зээлдэгч зээлээ төлөхгүй байхаас үүдэх хүүгийн эрсдэлээс зээл олгогчийг хамгийн сайн хааж өгдөг схем.

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээлийг “Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй” байхаар, мөн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №369 тоот тогтоолоор баталсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам” –ын орон сууцны хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөлд “Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй” байхаар тус тус заасны дагуу иргэдэд олгож буй орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийн хуваарь тус нөхцөлийн дагуу хийгдэнэ.

Зээлийн Үндсэн төлбөрийн тэнцүү төлөлт (Жишээ)

Зээлийн Үндсэн төлбөрийн тэнцүү төлөлт схем нь иргэн Болд эхний сард хамгийн их буюу 784,000 төгрөг төлөх үүрэг хүлээх бөгөөд үүнээс 280,000 төгрөгийг үндсэн төлбөрт, 504,000 төгрөгийг хүүний төлбөрт төлнө. Үндсэн төлбөр тэнцүү төлөлттэй тул 360 сарын турш сар бүр үндсэн төлбөрт 280,000 төгрөгийг эргүүлэн төлнө.

Нийт 30 жилийн турш зээлдэгч хүү болон үндсэн төлбөрт 191.77 сая төгрөг төлөх үүрэг хүлээх бөгөөд үүнээс 100.8 сая төгрөгийг үндсэн зээлд, 90.97 сая төгрөгийг хүүний төлбөрт төлнө.

Зээлдэгчийн сар бүрийн зээлийн эргэн төлбөрийг инфляцын хүүгээр хорогдуулж, өнөөгийн үнэ цэнийг тооцоход 73.24 сая төгрөг байна. Энэ зээлдэгч анх зээл авсан зээлийн хэмжээнээс 27.55 сая төгрөгөөр доогуур гарч байгаа нь одоо олгож байгаа 6% ипотекийн зээлийн хүү инфляцаас доогуур түвшинд байгаа тул дээрх 27.55 сая төгрөг нь зээлдэгчид ашиг болон үнэлэгдэж байна.

Иймд иргэн Болд нь зээл авсан даруйдаа 784,000 төгрөг төлөх байсан бол “Бүрэн хорогдох тогтмол хүүтэй” төлөгдөх заалтын дагуу сар бүр 604,347 төгрөг төлж байгаа нь Болдод сар бүр 179,653 төгрөг хэмнэх боломжтой болж байгаа юм. Мөн уг тооцооллыг гаргахдаа Болд нь 1.5 сая төгрөгийн сарын цалинтай гэж тооцсон бөгөөд зээлийн үндсэн төлбөрийн тэнцүү төлөлтийг сонгосон тохиолдолд 784,000 төгрөг нь Болдын үндсэн цалингийн 45%-иас хэтэрч буй тул түүний хүссэн байраа авах зээлээр авах боломжгүй болох юм.

Харин бүрэн хорогдох, тогтмол хүүтэй нөхцөлийг сонгосон тохиолдолд Болдын сард төлөх төлөлт багасахаас гадна хүссэн байрандаа зээлд хамрагдах боломж үүсэж байна.

31. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Зээлдэгчид тавигдах шаардлага

  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол улсад тогтвортой оршин суудаг Монгол Улсын иргэн байх;
  • Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх;
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх;
  • Зээл хүсэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 1 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;
  • Өрхийн өр, орлогын харьцаа нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх;
  • Зээлийн хугацаанд эд хөрөнгө, амь насны даатгалд хамрагдах.

Худалдан авах орон сууцанд тавигдах шаардлага

  • Монгол улсад байршилтай, амины болон нийтийн зориулалттай орон сууц байх;
  • Орон сууцны талбай 80 м2-аас ихгүй байх;
  • Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ, хуучин орон сууц;
  • Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.

Доорх бичиг баримтыг эх хувиар авчирна. Үүнд:

  • Монгол улсад байршилтай, амины болон нийтийн зориулалттай орон сууц байх;
  • Орон сууцны талбай 80 м2-аас ихгүй байх;
  • Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ, хуучин орон сууц;
  • Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.

Доорх бичиг баримтыг эх хувиар авчирна. Үүнд:

  • Зээлийн өргөдөл
  • Иргэний үнэмлэх (эх хувь)
  • 1 хувь цээж зураг
  • Ажил олгогч байгууллагын ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан тодорхойлолт (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Өрхийн орлого болон бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг
  • Банк, ББСБайгууллагад зээлийн өртэй бол зээл, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
  • Барьцаанд тавих хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  • Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд

Доорх бичиг баримтыг банкны салбарт хурууны хээгээ уншуулан ХУР системээс авах боломжтой, эсвэл эх хувиар авчирч болно.

  • ШШГЕГ-аас өр, төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа
  • Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл төрийн үйлчилгээний цахим машины тодорхойлолт; (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
  • Төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.

32. ХАС БАНКНЫ ЗЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

ОРОН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Худалдан авч буй орон сууц нь ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан байх;
  • Нийтийн зориулалттай орон сууц нь 80 м.кв-аас ихгүй талбайтай байх бөгөөд амьдран суух зориулалтаар ашиглах;
  • Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх;
  • Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.

ЗЭЭЛ ХҮСЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өр болон шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
  • Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх;
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн эсвэл санхүүжүүлэх чадвартай байх;
  • Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (идэвхтэй зээлийн сарын төлбөрүүд орно);
  • Бизнес болон цалингийн тогтмол орлоготой байх;
  • Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй;
  • Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх;
  • Амь нас, эд хөрөнгийн даатгал хийгдсэн байх.

ЗЭЭЛ ШИЛЖҮҮЛЭХ:

Та ХасБанкны зээл авсан салбар, тооцооны төвд хандан зээл шилжүүлэх хүсэлтээ одоогийн орлогын хэмжээг тодорхойлох баримтуудын хамт ирүүлнэ үү.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙН НӨХЦӨЛ:

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Зээл шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • Зээл шилжүүлэх хүсэлтийн маягт;
  • Орлого тодорхойлох шаардлагатай баримтууд /ХасБанкаар цалин тавьж олгодог байгууллагын ажилтан бол шаардлагаггүй/;
  • Шинэ цахим үнэмлэхний нотариатаар баталгаажсан хуулбар;
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт.

Зээл шинээр олгоход шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • Зээл хүсэгчийн сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Одоо оршин суугаа хороо, багийн засаг даргын тодорхойлолт /ТҮЦ машинаас авсан байж болно/;
  • Гэрлэлтийн баталгаа эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/;
  • Орлого, зарлага тодорхойлох баримтууд;
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт;
  • Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/;
  • Худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Худалдан авах орон сууцны эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/;
  • Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээний эх хувь;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.

33. ТӨРИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Зээлийн тодорхойлолт: Орон сууцны ипотекийн зээл нь Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны А-2/06 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг үндэслэн улсын комисс ашиглалтад хүлээн авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан орон сууц шинээр худалдан авах, өмнө нь олгосон орон сууцны зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулсан зээл юм.

Урьдчилгаа төлбөр Хугацаа Жилийн хүү Өргөдлийн хураамж Зээлийн шимтгэл
Шинээр олгох 30% 360 сар хүртэл 6% 10,000 төгрөг 1.0 %
Дахин санхүүжүүлэх 30% 360 сар хүртэл 6% 10,000 төгрөг 1.0 %

Бодит хүү: 8.12

Зээл олгож буй салбар нэгжүүд

Салбар нэгж Хаяг Цагийн хуваарь
Хан-Уул дүүрэг салбар ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 3-Р ХОРОО, 77А БАЙР 102 ТООТ /АЖИЛЧДЫН СОЁЛЫН ОРДНЫ БАРУУН ТАЛД KFC-ТЭЙ БАЙР/ Даваа-Баасан 9:00-17:30, Бямба ням – амарна,
Баянзүрх дүүрэг салбар БЗД, 18-Р ХОРОО, 13-Р ХОРООЛОЛ ДАМДИНСҮРЭНГИЙН ГУДАМЖ 25/3-Р БАЙР Даваа-Баасан 9:00-17:30, Бямба ням – амарна
Чингэлтэй дүүрэг салбар ЧД, 2-Р ХОРОО ЧОЙМБОЛЫН ГУДАМЖ Даваа-Баасан 9:00-17:30, Бямба ням – амарна
Сүхбаатар дүүрэг салбар СБД 8-Р ХОРОО, БАГА ТОЙРУУ/14200/ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ТАЛБАЙ ГУДАМЖ 8/1 БАЙР, 105 ТООТ Даваа-Баасан 9:00-17:30, Бямба ням – амарна
Сонгино-Хайрхан дүүрэг салбар СХД, 14-Р ХОРОО ЭНХТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ, "ТИТЭМ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН 1 ДАВХАРТ Даваа-Баасан 9:00-17:30, Бямба ням – амарна

Орон сууцны ипотекийн зээл шинээр авах, харилцагч нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрхзүйн бүрэн чадамжтай байх,
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх,
  • Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамруулах журам”, “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх,
  • Зээлийн хугацаанд амь насны даатгалд хамрагдсан байх,
  • 12 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай байх ба одоогийн ажилдаа 12 сараас бага хугацаагаар ажиллаж байгаа бол өмнөх ажил эрхлэлтийн талаарх мэдээллийг давхар авсан байх,
  • Зээлийн урьдчилгаа төлбөрийг Төрийн банкны дансанд байршуулсан байх эсвэл банкны эскроу дансанд байршуулах,
  • Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
  • Төрийн банкны зээлийн журамд заасан шаардлагууд
  • Үндсэн зээлдэгч нь Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх ба тус заалт нь хамтран зээлдэгчид хамаарахгүй.

Орон сууц шинээр худалдан авах зээл хүсэгчийн өргөдөл хүлээн авахад бүрдүүлсэн байх материал хамтран зээлдэгч болон батлан даагчтай бол мөн бүрдүүлнэ.

  • Орон сууцны ипотекийн зээлийн өргөдлийн маягт,
  • Зээлдэгч, хамтран зээлдэгч болон батлан даагч нь хувиараа аж ахуйн нэгж эрхэлдэг бол татварын өр төлбөргүй болох тухай тодорхойлол
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны лавлагаа
  • Худалдан авах орон сууцны гэрчилгээ, ЭХЭУБГ-аас авсан лавлагаа
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
  • Өргөдлийн хураамж төлсөн баримт
  • Бусад банк болон ББСБ-д зээлтэй бол холбогдох гэрээ, дансны хуулга
  • Урьдчилгаа төлбөр Төрийн банкинд байршуулсан байх эсвэл урьдчилгаа төлбөр төлсөн болохыг баталгаажуулсан баримт, гэрээ байх, нэмж үл хөдлөх хөрөнгө барьцаалах тохиолдолд барьцаалах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл
  • Цалингийн орлогыг нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулах, нийгмийн даатгалын дэвтэр нотариатаар баталгаажуулсан байх,
  • Өрхийн орлого тодорхойлох баримтууд, хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн тогтмол орлогыг нотлох баримтууд
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан байх,

34. ГОЛОМТ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

• Зээлдэгчид тавигдах шаардлага

  • 8 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол улсад тогтвортой оршин суудаг Монгол Улсын иргэн байх;
  • Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх;
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх
  • Зээл хүсэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;
  • Өрхийн өр, орлогын харьцаа нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх;

Худалдан авах орон сууцанд тавигдах шаардлага

  • Орон сууцны талбай 80 м2-аас ихгүй байх;
  • Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ, хуучин орон сууц
  • Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй бай
  • Зээлийн анкет /1 хувь цээж зураг/
  • Гар өргөдөл (Зээлийн хэмжээ, хугацаа, хүү, зориулалт тодорхой тусгагдсан, гарын үсэг зурсан байх)
  • Цахим үнэмлэх
  • Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт
  • Цалингийн орлоготой бол хөдөлмөрийн гэрээ /хугацаа хүчинтэй/
  • Цалингийн орлоготой бол нийгмийн даатгалын дэвтэр
  • Өөр банкаар цалингаа авдаг бол цалингийн дансны баталгаажсан хуулбар (сүүлийн 1 жил)
  • Бизнесийн үйл ажиллагааг нотлох баримт бичиг, гэрээ хэлцэлүүд
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсвэл төлөх чадвартайг нотлох баримт
  • Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээ, гэрчилгээний хуулбар
  • Шинэ орон сууц бол Улсын комиссын актын хуулбар;
  • ХУР-ын лавлагаа: Нийгмийн даатгалын тодорхойлолт (банкны салбарт хурууны хээгээ уншуулах боломжтой)
  • ХУР-ын лавлагаа: Гэрлэлт бүртгэлтэй эсэх лавлагаа (банкны салбарт хурууны хээгээ уншуулах боломжтой)
  • ХУР-ын лавлагаа: Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (банкны салбарт хурууны хээгээ уншуулах боломжтой)
  • ХУР-ын лавлагаа: Эд хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа (банкны салбарт хурууны хээгээ уншуулах боломжтой)
  • ХУР-ын лавлагаа: Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт
  • Худалдан авах орон сууц барьцаанд буй эсэх лавлагаа (үндсэн ба нэмэлт барьцаа хөрөнгө) ЭХЭУБГазраас авна.
  • Бусад шаардлагатай баримт бичгүүд

35. ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Зээлийн хэмжээ:
  • УБ хотод 100 сая хүртэлх төгрөг
  • Аймгийн төвүүд болон Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурвантэс сум, Зүүнхараа, Замын-Үүдэд байрлалтай бол 60 сая хүртэлх төгрөг
  • Бусад сумдад байрлалтай бол 40 сая хүртэл төгрөг
Зээлийн хугацаа: 360 сар хүртэл
Урьдчилгаа төлбөр: 30%-иас доошгүй
Зээлийн хүү* (жилээр) 6%
Зээлийн өргөдлийн хураамж: 0 төгрөг
Зээл олгох үйлчилгээний төлбөр: Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ 1.5 сая төгрөг

* Зээлийн бодит өртөг (жилээр) : 6.09%

Тавигдах шаардлага

  • Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн Монгол Улсад оршин суудаг Монгол Улсын иргэн байх;
  • Үндсэн зээл хүсэгчийн тэтгэвэрт гарах наснаас өмнө орон сууцны зээл төлөгдөж дуусахуйуц байх;
  • Үндсэн зээл хүсэгч нь Төрөөс хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй зээл, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх. /Өмнө нь орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж байсан тохиолдолд хамаарахгүй/
  • Худалдан авах орон сууц нь 80 м.кв-аас хэтрэхгүй, нийтийн зориулалттай ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан, амьдран суух зориулалтаар ашиглах;
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх;
  • Үндсэн зээл хүсэгч нь cүүлийн 1, хамтран зээл хүсэгч сүүлийн 6 сарын хугацаанд тухайн байгууллагад тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл үндсэн зээлдэгч нь тухайн бизнесийг сүүлийн 2 жилийн хугацаанд, хамтран зээл хүсэгч сүүлийн 6 сарын хугацаанд эрхэлсэн байх ёстой;
  • Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах;
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
  • Сар бүрийн зээлийн төлбөрийг төлөх орлого нь өрхийн татварын өмнөх орлогын 45%-иас хэтрэхгүй байх;
  • Үндсэн зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үлдэгдэлгүй байх;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг;
  • Оршин суугаа хорооны Засаг даргын ам бүлийн тодорхойлолт;
  • Гэрлэлтийн баталгаа эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/;
  • Орлого, зарлага тодорхойлох баримтууд;
  • Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээний эх хувь;
  • Барьцаа хөрөнгийн (худалдан авах орон сууц) бичиг баримтын хуулбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсвэл төлөх чадвартайг нотлох баримт.

Орон сууцны ипотекийн зээлийн бүрдүүлэх материалын зааварчилгааг энд дарж татаж авна уу (Бизнесийн орлоготой бол)

Орон сууцны ипотекийн зээлийн бүрдүүлэх материалын зааварчилгааг энд дарж татаж авна уу (Цалингийн орлоготой бол)

Анхаарах:

Ипотекийн зээл олгоход тавих шаардлагын дагуу зээлийг багцлан МИК ОССК ХХК-д шалгуулж, үнэт цаасжуулдаг тул зохих шаардлагыг зөрчихгүй байхыг танд урьдчилан сануулъя.

Жишээ нь: Зээл олгосны дараа нэмж зээл авах тохиолдолд өр орлогыг харьцааг 45 хувиас хэтрүүлэхгүй байх.

Шаардлага хангаагүй зээлийг МИК ОССК ХХК худалдаж авахгүй тохиолдолд таны зээлийг банкны энгийн орон сууцны зээл рүү шилжүүлэх, цаашилбал буцаан дуудах хүртэл арга хэмжээ авдаг болохыг анхаарна уу.

Зээл судлах салбарууд

Д/д Тооцооны төвийн нэр Хаяг Утасны дугаар
1 Сансар тооцооны төв БЗД, 7-р хороо, Их тойруу, 37-1 тоот 11332333-4642
2 Сонгинохайрхан тооцооны төв СХД, 6-р хороо, Содон хороолол 103-р байр 70075127
3 Их хүрээ тооцооны төв БГД, 18-р хороо, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө 87 тоот 70075062
4 Багатойруу тооцооны төв ЧД, 4-р хороо, Багатойруу 15-р байр 70075055
5 Спортын төв ордон тооцооны төв СБД, 8-р хороо, Бага тойруу Коммод ХХК байр 11332333-4828
6 Арваннэгдүгээр хороолол тооцооны төв СБД, 7-р хороо, 11-р хороолол, 10г байр 1-р давхар 70075134
7 Баянгол тооцооны төв БГД, 4-р хороо, УБ Платинум оффисын 1 давхар 11332333-4522
8 Хархорин тооцооны төв СХД, 17-р хороо, Москвагийн гудамж 97/3 75153333-2025
9 Жаргалант тооцооны төв ХУД, 2-р хороо, 19-р хороолол, Жаргалант үйлчилгээний төв 70075083
10 Сүхбаатар тооцооны төв СБД, 1-р хороо, Алтай бьюлдинг барилгын 1-р давхар 75153333-4833
11 Баянмонгол тооцооны төв БЗД, 26-р хороо, Олимп плаза байр 77001829
12 Зайсан тооцооны төв ХУД, 11-р хороо, Зайсан центрийн 4 давхар 77444223
13 Тэнгис тооцооны төв ЧД, 5-хороо, Самбуугийн гудамж 19/1 байр 1 давхарын өргөтгөл 11332333-4702
14 Офицеруудын ордон тооцооны төв БЗД, 16-р хороо, Хорго хотхон 1 давхар 75153333-3583
15 Налайх тооцооны төв НА, 2-р хороо, Дамдины гудамж 70232092
16 Ард тооцооны төв ЧД, 1-хороо, 1-р Дөчин мянгат 8,9-р байрны дунд 70075046
17 Үйлдвэр комбинат тооцооны төв ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Т-Ноос ХХК-ны байр 70075138
18 Хүүхдийн зуу тооцооны төв СБД, 3-р хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффис 75153333-3367

36. АРИГ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ

Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй жилийн 6%-ийн хүүтэй орон сууцны зээлийг олгож байна. Өөрийн өмчлөлд буй хуучин орон сууцыг барьцаа болгон ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлөх боломжтой.

  • Таныг Ариг Банкаар үйлчлүүлэх бүрт халуун дулаан хамт олон угтан авах болно.

Орон сууцанд тавигдах шаардлага:

  • Амьдран суух зориулалттай
  • Орон сууцны талбайн хэмжээ 80 хүртэл метр.кв
  • Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй
  • Шинэ орон сууцны хувьд улсын комисс хүлээн авсан акт болон захиалгын гэрээ бусад бичиг баримтууд
  • Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай
  • Сүүлийн 6 сарын хугацаанд банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
  • Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн Газраас хэрэгжүүлсэн 6 хувийн хүүтэй болон төрийн албан хаагчдын хөнгөлөлттэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (Хэрэглээ, бизнесийн зориулалтаар авсан зээлийн сарын төлбөрүүд орно)
  • Бизнес болон цалингийн тогтмол орлоготой
  • Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй
  • Зээлийн дуусах хугацаа тэтгэвэрт гарах наснаас өмнө байх
  • Амь нас, эд хөрөнгийн даатгалд хамрагдах боломжтой байх

Зээл шилжүүлэх:

  • Та Ариг Банкны зээл авсан салбар, тооцооны төвд хандан зээл шилжүүлэх хүсэлтээ одоогийн орлогын хэмжээг тодорхойлох баримтуудын хамт ирүүлнэ үү.

Нөхцөл:

  • 80м2-аас дээшгүй талбайтай орон сууц
  • Урьдчилгаа төлбөр - 30%
  • Жилийн хүү - 6%
  • Хугацаа - 360 сар

Зээл шинээр олгоход шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • Одоо оршин суугаа Хороо, багийн засаг даргын тодорхойлолт
  • Орон сууцны лавлагааг ЭУБЕГ-с авна /Банкинд байгаа бусад зээлийн гэрээнд давхар үүрэг ногдуулаагүй, гуравдагч талд эрх үүсээгүй, өмчийн эрхийн ямарч эргэлзээгүй байх ёстой/
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн цахим үнэмлэхний хуулбар
  • Зээл хүсэгчийн сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Oрон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/
  • Худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эх хувь
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас аливаа иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүйг тодорхойлсон тодорхойлолт
  • Орлого тодорхойлох баримт, бичиг

Зээл шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • Зээл шилжүүлэх хүсэлтийн маягт
  • Орлого тодорхойлох шаардлагатай баримтууд /Ариг Банкаар цалин тавьж олгодог байгууллагын ажилтан бол шаардлагагүй/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт.

37. КАПИТРОН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

6% хүүтэй орон сууцны зээл

Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлдэг орон сууцны хөтөлбөрийн хүрээнд олгогддог 6 хувийн хүүтэй орон сууцны зээл.

Давуу тал

  • Хамгийн таатай нөхцөлтэй
  • Зээлийн хугацаа урт

Тавигдах шаардлага

  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй
  • Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь;
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 1 жил нийгмийн даатгал төлсөн байх,
  • Бизнесийн орлоготой бол сүүлийн 2 жил тогтвортой эрхэлж буй;
  • Урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн эсхүл урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн өөрийн өмчлөлийн орон сууц барьцаалуулах боломжтой;
  • Үндсэн зээл хүсэгчийн тэтгэвэрт гарах наснаас өмнө орон сууцны зээл төлөгдөж дуусахуйц байх;
  • Амь нас, эд хөрөнгийн даатгалыг жил бүр хийхийг зөвшөөрсөн байх.

Нөхцөл

Байршил Дээд хэмжээ Дээд хугацаа Урьдчилгаа Жилийн хүү Сарын хүү
Улаанбаатар хотын /алслагдсан 3 дүүрэг, шинэ суурьшилын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтөөс бусад/ дүүрэгт баригдсан нийтийн зориулалттай орон сууц 100 сая төгрөг 360 сар 30%-с дээш 6% 0.50%
Амины орон сууц 60 сая төгрөг 360 сар 30%-с дээш 6% 0.5%
Өргөдлийн хураамж 5,000 төгрөг
Зээлийн үйл ажиллагааны шимтгэл 1-12 сарын хугацаатай: 13 ба түүнээс дээш сарын хугацаатай:
0.5% 1%

*Зээлийн бодит өртөг (жилийн): төгрөг 6.14%

Бүрдүүлэх материал

  • Зээл хүссэн өргөдөл /Энд дарж татна уу/
  • Зээл хүсэгчдийн иргэний үнэмлэх Нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл эх хувиар
  • Цээж зураг /сүүлийн 3 сард авхуулсан/
  • Урьдчилгаа төлбөрийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтойг тодорхойлсон баримт
  • Орон сууц худалдан авах гэрээ, захиалгын гэрээний эх хувь
  • Цалингийн орлогоор судлуулах бол:
    • Ажлын газрын тодорхойлолт
    • QR код бүхий цахим НДД эсвэл НДД-ийн лавлагаа
    • Дансны хуулга
  • Бизнесийн орлогоор судлуулах бол:
    • Бизнесийн орлого тодорхойлох баримтууд
    • Ажил үйчилгээ эрхлэх зөвшөөрөл
    • Ажлын байрны түрээсийн гэрээ
    • Бараа, ажил, үйлчилгээ нийлүүлж байсан гэрээ
    • Компаний дүрэм, гэрчилгээ
  • 100 хувь санхүүжилтээр авах тохиолдолд барьцаалах хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ

38. Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг олгох үйл явц

Ипотекийн 5%, 6%, 8%-ийн хүүтэй болон зах зээлийн хүүтэй зээлээр худалдан авсан орон сууцыг үндсэн барьцаа хөрөнгө гэх бөгөөд тус орон сууцыг худалдан авахад зориулж урьдчилгаа төлбөрт барьцаалсан орон сууцыг нэмэлт барьцаа хөрөнгө гэнэ.

Зээлдэгч урьдчилгаа төлбөрт дүйцэх хэмжээний төлбөрийг зээлээс төлсөн тохиолдолд нэмэлт барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж болох бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж зээлээ хаасан тохиолдолд үндсэн барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлнэ. Бүртгэлийг Улсын бүртгэлийн газраар хийлгэх шаардлагатай ба МИК-д худалдагдсан зээлийн хувьд барьцаа чөлөөлөх албан бичгийг зээлдэгч МИК-ээс авна.

Барьцаа хөрөнгө чөлөөлөх албан бичгийг ажлын 1 өдрийн дотор авах боломжтой

Барьцаа хөрөнгө чөлөөлөхөд шаардлагатай баримт бичгүүд:

  • Зээлдэгчийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;
  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
  • Төлбөр төлөгдсөнийг нотлох зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга;
  • Банкнаас олгосон “Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай” албан тоот.

Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт барьцаалсан барьцаа хөрөнгө чөлөөлөхөд шаардлагатай баримт бичгүүд:

  • Зээлдэгч болон барьцаалуулагчдын иргэний цахим үнэмлэхний хуулбар;
  • Үндсэн болон нэмэлт барьцаа хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
  • Үндсэн болон нэмэлт барьцаа хөрөнгийн үнэлгээний акт;
  • Үүргийн гүйцэтгэл хэсэгчлэн хангагдсаныг нотлох зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга;
  • Зээлдэгчийн банктай байгуулсан Зээлийн гэрээний хуулбар (шаардлагатай тохиолдолд);
  • Зээлдэгчийн банктай байгуулсан Барьцааны гэрээний хуулбар (шаардлагатай тохиолдолд);
  • Зээлдэгчийн орон сууц худалдан авсан Худалдах, худалдан авах гэрээ эсхүл Орон сууц захиалгын гэрээ

39. Засгийн газрын "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”

Засгийн газраас гаргасан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”- ыг дараах холбоосоор орж танилцана уу.

https://www.mik.mn/w/content/2016/11-11/Ipotekiinjuram.pdf

40. Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”

Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-тай дараах холбоосоор орж танилцана уу.

https://www.mik.mn/w/content/2016/11-11/Ipotekiinjuram.pdf