ТАНАЙ ГЭРТ БАЙГАА ШОРГООЛЖ, ЯЛААГ ХЭРХЭН УСТГАХ ВЭ?

Нар шарж, бидний хүсэн хүлээсэн урин хавар, зуны улирал айлчлан ирж байна. Нартай сайхан энэ улирлуудын сайхан талууд нь наранд дурлагсдаар дүүрэн хашаа, шувуудын жиргээн, ялааны дүнгэнээн, жижиг шоргоолжууд ч бас үүрнээсээ гарч тархаж эхэлдэг. Хэдий бид нар шарсан хавар, зуны улиралд дуртай ч гэсэн, эдгээр шавж хорхойнуудтай хамт амьдрахыг хэн хүсэх вэ дээ. Эдгээр шавьжнууд танай гэрт үүрлэвэл бүр ч хэцүү хэрэг болно. Тиймээс наашаа анхаарлаа хандуулна уу. RE/MAX үл хөдлөх хөрөнгийн компаниас таньд зөвлөлгөө хүргүүлж байна.

Хэрэв танай гэрт шоргоолж эсвэл ялаа үзэгдэж эхэлсэн бол, тэднийг ингэж устгаарай:

ТАНАЙ ГЭР ЯАГААД ШОРГООЛЖТОЙ БОЛДОГ  ВЭ ?

Шоргоолжнууд хаа сайгүй явж өөр өөр газарт үүрлэх дуртай байдаг. Тэд эхлээд ажилчин шоргоолжоо хүнсний эх үүсвэр хайхаар явуулдаг байна. Ажилчин шоргоолжууд нь хаа нэгтэйгээс хүнс олсны дараа, үүрэндээ байгаа бусад шоргоолжнуудад мэдэгдэж хүнсээ зөөх ажиллагааг зохион байгуулдаг. Бусад бүл шоргоолжнууд нь илүү их хоол хүнс авахын тулд үнэртэн, ажилчин шоргоолжны перомон мөрийг даган танайд айлчлан ирнэ дээ.
Харамсалтай нь танай гэрт байгаа шоргоолж таны идэх бүх зүйлсийг дуртай нь аргагүй идэх болно гэдгийг санаарай.  Учир нь тэд бүх зүйлсийг иддэг. Та ямар ч төрлийн хоолтон бай хамаагүй, танай гэрийн хаа нэгэн газар шоргоолжууд таньтай хамт аж төрөн амьдарч таны хоолноос хамт идсээр байх болно. Шоргоолжинд ус мөн хэрэгтэй байдаг. Хэрэв танай гэрт ямар нэгэн чийг, гоожсон ус, бүлээн ус гэх мэт угаалтуур луу дамжих боломжтой зүйлс байвал тэд дуртайяа тэр газрыг олж хооллох л болно.


ТЭД ЯАЖ БАЙШИН РУУ ОРДОГ ВЭ?


Хэрэв та дөнгөж байшингаа худалдаж авсан бол танай байшинд шоргоолж үүрэлж байсан гэдгийг магадгүй анзаарахгүй байх. Гэхдээ үнэн хэрэгтээ маш олон гэрийн эзэд гэрийх нь хаа нэгтээ үүрэлсэн шоргоолж жил бүр тогтмол гарч ирдэг байдлаас залхсан байдаг.  Та бас хаа нэгтэйгээс жижиг, том, улаан, хар ямар нэгэн шоргоолж харж л байсан байх.
Шоргоолжнууд маш их хөдөлмөрч хаа сайгүй явдаг бас их  жижиг амьтад учраас асуудал их тарьдаг. Тэд эдгээр газруудаас танай гэр лүү орох цэгийг олох боломжтой:

  • Шал, суурьны зөрүү
  • Цонх болон хаалганы жаазны эргэн тойрон дахь хагарал
  • Хивс, ламинат, эсвэл өтгөн модон шалан доогуур
  • Шатаар
  • Цонхоор
  • Хэрэглээний шугамын дагуу
  • Ус ба байгалийн хий дамжуулах хоолойгоор
  • Гэрийн ургамал дотор
  • Гаднаас авчирсан эдлэлүүдээс
  • Модон зуухаар
  • Гаражаар 


ЯМАР ТӨРЛИЙН ШОРГООЛЖНУУД БАЙДАГ ВЭ?


Жишээлбэл Канадад нийт 100 гаруй шоргоолжны төрөл байдаг. Монголд яг хэдэн төрлийн шоргоолж байдаг талаар судалгааны материал ховор учраас сайн мэдээлэл олж чадсангүй.  Гэсэн хэдий ч, танай байшинг гэрээ болгох хамгийн их түгээмэл нь хучилтгал, элс, фараон, мужаан, гэрийн үнэртэн шоргоолж нар юм.
Мужаан шоргоолжнууд үүрээ засахдаа мод ашиглах дуртай. Хэдийгээр тэд мод иддэггүй боловч танай суурь, модны хаалт, дээврийг ухаж ордог. Канадын зарим нутагт галт шоргоолж бас түгээмэл болж байна.

ЗА ТЭГВЭЛ ШОРГООЛЖУУДЫГ ХЭРХЭН УСТГАХ ВЭ?


Ихэнх шоргоолж нь заавал хор хөнөөл учруулахгүй, гэхдээ тэд шал, гал тогооны өрөөний эсрэг талд мөлхөж байгааг харахад танд тийм ч таатай биш байна гэж бодож байна. Шоргоолжийг арилган зайлуулах зарим арга замуудаас хүргэе. Үүнд:

  • Шоргоолжийг татаж болох ялангуяа чихэрлэг шингэний асгаралтыг тэр даруй арчиж хаях хэрэгтэй
  • Гэр орондоо, угаалтуурт бохир аяга таваг, шил үлдээхээс үргэлж зайлсхийх хэрэгтэй
  • Усыг бүр жоохон ч гэсэн усыг угаалтуурд үлдээхээс зайлсхий
  • Агуулах саванд байгаа бүх хоолоо ялангуяа сахарыг боож баглах хэрэгтэй
  • Зөгийн бал, сироп, чанамал, кетчуп гэх мэт зүйлсийг хэрэглэсний дараа бүх амтлагч савыг арчих
  • Хоол идсэний дараа заавал шалаа шүүрдэх
  • Хоол бэлтгэсний дараа хоол хүнсний бүх шинж тэмдгийг байхгүй болго
  • Шинэ жимс, хүнсний ногоог ил орхихгүй байх
  • Гэрийн хаа нэгэн газар усны асуудал гаргаж болох сантехникийн асуудлыг анхаарч үзээрэй
  • Гэрийн чийгшлээс зайлсхий
  • Шоргоолжийг химийн бодисоор дүүрэн шүршигчээр шүршихийн оронд шоргоолжны занга, шингэн өгөөш тавьж бай
  • Ургамлын бөөс нь шоргоолжийг хоолоор хангадаг бөгөөд гадаа байхад нь тусалдаг учир хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
  • Гэрт байгаа ургамлууд нь бөөстсөн эсэхийг сайн анзаар, хэрэв тийм бол нэн даруй арга хэмжээ авах


Эдгээрээс гадна хавар, зун ирж буй энэ үед хортон, шавьжтай тэмцэгч мэргэжлийн байгууллагаар устгал цэвэрлэгээ хийлгэх нь ихээхэн үр дүнтэй шүү.

ТАНАЙ БАЙШИН ЯАГААД ЯЛААТАЙ ВЭ ?


Гэрийн ялаанууд шоргоолжнуудаас ч илүү ядаргаатай байдаг. Тэд танай гэрээс гарч буй дулаан агаарт татагддаг. Хэрвээ тэдгээр нь үнэрийг илрүүлдэг бол энэ нь тэдэнд жинхэнэ сайхан хоол хүнс гэсэн үг. Гэрийн тэжээвэр амьтны ялгадас, хог хаягдал нь ялаанд маш их таалагддагийг санаарай.  Харамсалтай нь, бидний ихэнх нь байшиндаа хог хаягдал ихтэй байдаг. Үнэр нь ялааг татдаг ч цонх, хаалга, хагарсан дэлгэц, цоорхой зэргээр ч тэд орж ирдэг юм шүү.

ГЭРИЙН ЯЛААГ ХЭРХЭН УСТГАХ ВЭ?


Гэрийн ялаанаас салах хэцүү ч, та доорхи оролдлого хийснээр тэднийг багасгаж чадна.

  • Хогоо битүүмжлэх, ялангуяа бордоог
  • Хоолны бүх ул мөрийг арилгахын тулд хогийн саваа байнга цэвэрлэ
  • Хүнсний талаархи бүх дүрэм журмыг даган, шоргоолжны цэвэрлэгээ хийх
  • Торны хамгаалалтгүйгээр хаалга, цонхыг хэзээ ч битгий онгорхой орхи 
  • Ялааг барихын тулд тор, наалт ашигла


ТАНАЙД ЯАГААД ЖИМСНИЙ ЯЛАА БАЙДАГ ВЭ?

Жимсний ялаа танай гэр лүү нисч орж ирж чадна гэхдээ ихэнхдээ тэд  жимс, хүнсний ногоог тээвэр болгон ашигладаг. Тэд хурдан үржиж чаддаг бөгөөд зуу гаруй өндөг гаргаж авахын тулд нэг хором л хэрэгтэй гэдгийг санаарай. Жимсний ялаанууд бусад бүтээгдэхүүнийг ашиглан дахин үрждэг ч тэд бас гал тогооны угаалтуурны доорхи ус зайлуулах хоолойг ашигладаг. Тиймээс ч тэд муу усны сувагны ялаа гэж нэрлэгддэг юм.

ЖИМСНИЙ ЯЛААГ ХЭРХЭН УСТГАХ ВЭ?


Хамгийн эхлээд жимс, хүнсний ногоо худалдан авсан тохиолдолд шууд угааж цэвэрлэх хэрэгтэй. Хөргөгчиндөө шинээр нь хадгал. Хэрэв та шүүгээний тавцан дээр жимс, хүнсний ногоог хадгалдаг бол тэрийгээ өнөөдрөөс эхлэн зогсоож уут, саванд хатуу ороож байгаарай. Та мөн эдгээр гэрийн аргуудыг туршиж болно.

  • Алимны цуу, хуучин жимс, хуучин дарсыг нэг аяганд байрлуулж, хуванцар цаасаар ороож нүх гаргаад ялаануудыг татах
  • Гал тогоогоо  ялангуяа гал тогооны угаалтуур болон усны хоолойг цэвэрхэн байлгах
  • Шоргоолжны адил хүнсний бүх дүрэм журмыг дагана уу
  • Жимсний ялааны занга худалдаж аваарай
  • Харанхуй өрөөнд лаа асаан алимны цуу, хуучин дарс, хуучирсан жимс хийж ялааны алуур үүсгэх (бат бөх лааны суурь тавин, лаагаа сайн харах)
  • Ялааны тор ашигла


Зун биднийг баярлуулдаг боловч зунтай хамт ирсэн шавьжнууд биднийг баярлуулдаггүй шүү дээ. Яг одоо та дээрхи хортон шавьжуудаас гэрээ хамгаалж эхлээрэй. Эдгээр хортон шавьжийн хяналтын зөвлөмж нь улирлын туршид танд туслах болно гэдэгт итгэлтэй байна. Таньд амжилт хүсье.