ХЯТАДЫН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛООД БУЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗЭХ ЗЭЭЛ

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хэр том бэ гэж үү? Дэлхийн нийт хүн амын 18% буюу 1.4 тэрбум хүн, тэдгээрийн ажил, сургууль, үйлчилгээг багтаах үл хөдлөх хөрөнгийн зах зээл гээд төсөөлөөд үздээ 😮 Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар нь эдийн засгийнхаа 1/4-г эзэлдэг. Мөн түүнчлэн нийт өрхийн 90 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн хөрөнгөтэй (хотод 87%, хөдөөд 96%), 20 орчим хувь нь 2 болон түүнээс дээш орон сууц эзэмшдэгээр байна. Энэ нь бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

Гэсэн хэдий ч сүүлийн гурван жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн салбар асуудалтай тулгараад байгаа бөгөөд Хятадын орон сууцны зах зээл улам бүр уналтад орж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн эрүүл мэндийг доргиоход хүргээд байна.


Хятадын томоохон төсөл хэрэгжүүлэгч Country Garden компани оны эхний хагаст 6.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ тайлагнасан мөн тус компани 200 шахам тэрбум долларын өртэй бөгөөд ойрын хугацаанд бондын төлбөрүүдээ төлөх шаардлага үүсээд байгаа юм. Энэ байдал цаашид үргэлжилвэл дефолт зарлах эрсдэлд орсныг анхааруулж эхлээд байна. Тус компани нь 2 жилийн өмнө дефолт зарласан China Evergrande Group-с 4 дахин олон төсөл хэрэгжүүлдэг, хэдэн арван мянган ажилтантай дампуурлаа зарласан тохиолдолд санхүүгийн салбарт томоохон эрсдэл авчрахаар байна.

Хятадын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжихийн тулд ипотекийн зээлийн бодлогыг цаашид зөөлрүүлэх саналыг дэвшүүлээд байна. Тухайлбал томоохон хотууд болох Бээжин, Шанхайд анх удаа сууц худалдан авагчдад орон сууцны бага хүүтэй зээл олгох, урьдчилгаа төлбөрөө бууруулах боломж олгож байна. Энэхүү хөнгөлөлт нь 2023 оны 9-р сарын 25-наас хэрэгжиж эхлэх юм.