Тренд болж буй технологиуд: Proptech салбар дах хиймэл оюун ухааны хөгжил


Proptech одоо шинэ салбар байхаа бараг больж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын агентууд болон бизнесийн байгууллагууд дижитал руу шилжилт хийж эхлээд цөөнгүй хэдэн жилийг ардаа орхисон байна. Англид үйл ажиллагаагаа явуулдаг хайлтын портал Rightmove аль 18 жилийн өмнөөс боломжит үл хөдлөх хөрөнгө болон байрнуудыг санал болгох функцыг нэгтгэж эхэлж байжээ. Тухайн үед Amazon ном зардаг байснаас гуравдагч компанийн бараа бүтээгдэхүүнийг дөнгөж зарж эхэлж байсан юм. Өдгөө 2019 онд зарим PropTech компаниуд нь хиймэл оюун ухааныг ашиглан үйл ажиллагаагаа явуулж цаашид агентийг орлуулах төлөвтэй байна. Гэвч энэ нь хараахан биеллээ олох болоогүй байгаа. Хэдийгээр зарим компаниуд сайтар хөгжүүлсэн автоматжуулалтын програмыг ашиглаж буй боловч аль нь ч хараахан бүрэн хүчин чадалтай хүнийг орлож чадахуйц хиймэл оюун ухааныг бүтээгээгүй байна.

 

Хиймэл оюун ухаан гэж юу вэ?

AI буюу хиймэл оюун ухаан гэдэг нь хүний оюун ухааныг дуурайн бүтээсэн компьютерийн програмыг хэлдэг. Ийм програмын хэрхэн ажиллах нь тухайн програмын зорилгоосоо хамааран өөр өөр байж болдог. Мөн түүнчлэн, хиймэл оюун ухаан нь автоматжуулалтаас хамаагүй өргөн цар хүрээтэй технологи юм. Автоматжуулалт бол урьдчилж бичсэн дүрмүүд дээр суурилж тодорхой даалгаврыг биелүүлэхэд ашигладаг. Иймэрхүү төрлийн програмууд зах зээл дээр гарч ирээд багагүй хугацааг өнгөрөөсөн бөгөөд автоматжуулалтын програмууд нь дүн шинжилгээ хийх биш голчлон хариу үйлдэл үзүүлэх зарчмаар ажилладаг. Автоматжуулалтыг ухаалаг болгодог зүйл бол хиймэл оюун ухаан юм. Хиймэл оюун ухаан нь маш их өгөгдөл шаарддаг. Үүн дээр нэмээд хэлэхэд, хиймэл оюун ухаан нь өгөгдсөн өгөгдлийн боловсруулан, дүн шинжилгээ хийж түүнийгээ автоматжуулах, илүү ухаалаг, бүтээлч, уян хатан байдлаар ашигладаг юм. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаан нь зүгээр нэг бэлэн дүрэм журмыг ашиглан үйлдэл хийх биш харин хүний оюун ухаан шиг ажиллах ёстой юм.

 

 

Google компанийн гаргасан ахиц

Google-ийн хайлтын системд төрөл бүрийн автоматжуулалт хийсэн байдаг. Хэрэв хэрэглэгч нэг эсвэл бүлэг үгсийг оруулж хайлт хийвэл Google-ийн систем тухайн үг эсвэл бүлэг үгс орсон нийтлэл, мэдээллийг илрүүлж олдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үлэмж хэмжээний өгөгдөл цугларч Google түүн дээрээсээ үндэслэн үг тааруулж хайхаас хамаагүй илүү зүйлийг хийдэг болсон байна. 20 жилийн хугацаанд Google-ийн хайлтын систем ухаалгаар таны юу хайж байгааг тааварлаж, хайлт дээр суурилан өөр хэрэг болж магадгүй зүйлсийг тань санал болгох гэх мэт үйлдлүүдийг хийдэг болсон нь хиймэл оюун ухааны нэг жишээ юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр эдгээр технологийн дэвшилт хараахан бүрэн хэрэгжиж эхлээгүй байгаа. Энэ салбарт маш их хэмжээний автоматжуулалт байгаа нь гарцаагүй. И-мэйлээр ирсэн үл хөдлөх хөрөнгийн асуулт, хүсэлтүүдэд хариу өгөх, тодорхой асуултуудад хариулах чадвартай чат-бот ашиглагддаг жишээнүүд бий. Та мянга биш бол хэдэн зуун асуулт хариултуудыг урьдчилан бэлтгэж болох боловч энэ нь чат-бот хэрхэн ажиллахыг өөрчилдөггүй. Нэг асуулт урьдчилж зааж өгсөн нэг хариулт дээр аваачдаг. Нөгөө талаас, та харилцагчдын харилцааны өгөгдлөөс сурч мэдсэн хүчирхэг программ хангамжтай бол, хэрэглэгч яг үл хөдлөх хөрөнгийн талаар асуулт асуух үед нь урьдчилж бэлдсэн чат-бот асуултуудад нь хариулж эхэлдэг байдлаар шийдэж болно. PropTech-ийн хүрээнд хиймэл оюун ухаан нь үл хөдлөх хөрөнгийн агентуудын мэдлэгийг ашиглан орон сууцны түүхэн өгөгдлийг шинжлэх, хэрэглэгчдийн асууж буй асуултууд дээр үндэслэн зүй тогтлыг нь олж дүн шинжилгээ хийх боломжтой.

 

 

Хуурамч зөгнөл?

Автоматжуулалт нь үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын үйл явцад тус болдог хэдий ч, үнэ өртөгт суурилсан зөвлөмж, орон сууц худалдах, худалдан авахад туслалцаа үзүүлэх тал дээр хүний ​​оролцоог орлох хэмжээнд хүрч чадаагүй байна. Хиймэл оюун ухаан илүү нарийн ажиллахын тулд томоохон мэдээллийн санг ашиглах шаардлагатай болно. CRM (эсвэл CRM-тэй холбоотой үйлчилгээ) -тэй холбогдож, харилцагч анх хүсэлт илгээхээс эхлээд зарж борлуулах эцсийн шат хүртэл бүх үйл ажиллагааны мянга мянга тохиолдлын өгөгдөлтэй холбогдох нь маш чухал юм. Энэ бол энгийн ажил биш юм. Хиймэл оюун ухаан үл хөдлөх хөрөнгийн агентийн ажлыг шууд бөглөх боломжгүй. Эхлээд нарийн төвөгтэй өгөгдлийг задлан шинжлэх, автоматаар үр дүнг үүсгэх, хэрэглэгчийн шаардлагад нийцэхүйц үр дүнг автоматаар үүсгэх шаардлагатай болно.

 

PropTech хиймэл оюун ухааны ирээдүй

 

Хиймэл оюун ухаан нь үл хөдлөх хөрөнгийн агентуудын хүргэдэг дижитал хэрэглээг сайжруулах боломжтой. Хэрэглэгчид нь зөв мэдээллийг илүү хурдан олж авах, тэдний санал дээр үндэслэн өгөх зөвлөмжийн үр дүнг  нэмэгдүүлэх боломжтой болно. Гэсэн хэдий ч бид одоохондоо тэр шатанд хараахан хүрээгүй байна. PropTech салбарынхан үр өгөөжтэй хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хол байгаа ба тэдний одоо ашиглаж буй автоматжуулалт бол бидний яриад байгаа хиймэл оюун ухаан бол биш юм. Хиймэл оюун ухааны хувьсгал нь эхэлсэн ч гэсэн гарах үр дүн нь хэрэгжүүлэлт болон бизнес моделиуд, стратегитай хэрхэн уялдаж ажиллахаас хамаарах юм. Мөн түүнчлэн, ойрын ирээдүйд үл хөдлөх хөрөнгийн агентийн оролцоог хиймэл оюун ухаан шахаанд оруулна гэж хэлэхэд хэцүү юм. Англи улсад явагдаж буй үл хөдлөх хөрөнгийн борлуулалт нарийн төвөгтэй бөгөөд мэргэжлийн хүний оролцоо шаардлагатай байгаа нь харагддаг. Хиймэл оюун ухааны суурь нь Хэрэглэгчийн харилцааны системтэй уялдан ажиллаж өгөгдөл цуглуулж байгаа үйл явцаар тавигдаад явж байгаа. Мөн автоматжуулалт нь аль хэдийнээ агентуудад цаг хэмнэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх тал дээр чухал ач холбогдолтой байгаа. Бид хиймэл оюун ухааныг хөгжүүлэх тусам PropTech –ийн шийдлүүд улам сайжирч агентийг үйлчилгээ илүү өндөр төвшинд хүрэх юм. Ингэснээр худалдан авагч болон худалдагч нарт хялбар бөгөөд үр дүнтэй үйлчилгээ хүрэх юм.

 

Эх сурвалж: www.forbes.com