ЭНЭТХЭГИЙН ДЭЛИ ХОТНОО RE/MAX АЗИЙН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА


    Өдрөөс өдөрт үйл ажиллагаагаа тэлж дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөллөө үзүүлсээр буй RE/MAX чууд жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг Азийн бүсийн чуулган уулзалт энэ удаад Энэтхэг улсын Нью Дэли хотод байрах JW Marriоt зочид буудалд болж өнгөрлөө. Ази тив нь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын өгөөж үзүүлэлтүүдээр өнгөрсөн жилээс 6.2% ийн өсөлтийг үзүүлээд байгаа билээ. Энэхүү арга хэмжээнд Азийн бүсийн 2017, 2018 оны Азийн шилдэг улсаар шалгарч байсан Монгол улсаа төлөөлөн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон Азийн орнуудаас төлөөлөн ирсэн 53 орны 120 гаруй төлөөлөгчидтэй хамт хуран чууллаа. RE/MAX MONGOLIA бүс нь үлгэр жишээгээр манлайлж Азийн бүсийг хүчирхэгжүүлэх 85 эрхэмүүдийн Монголоос 9 эрхэмийг онцолсон байсан юм.



    Мөн чуулга уулзалтын үеэр болох GLOBAL DISCUSSION зочин панелистаар Бизнес хөгжил хариуцсан захирал Г.Одбаяр, RE/MAX Best оффисын захирал Э.Ануударь нар уригдан өөрсдийн амжилтын нууцаас хуваалцлаа. Дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү чуулганд RE/MAX MONGOLIA-г төлөөлөн Moнголын бүсийн эзэмшигч Н.Батбаатар, Б.Бүжинлхам нараар ахлуулсан COO Г.Тэмүүлэн, Бизнес хөгжлийн захирал Г.Одбаяр, маркетинг, эвэнт менежер С.Чинзориг, RE/MAX BEST оффисийн брокер эзэмшигчид Б.Батмөнх Э.Ануударь, RE/MAX Standard оффисын брокер эзэмшигч С.Гэндэнсүрэн, О.Энхмаа, RE/MAX Pro оффисын брокер эзэмшигч, дэлхийд гүйлгээний дүнгээрээ 25-т бичигдсэн Э.Одончимэг болон агентуудын төлөөлөл болон RE/MAX Star оффисын Б.Эрдэнэтуяа болон RE/MAX Pro оффисын Г.Баярмагнай нар чуулган уулзалтанд оролцож байна. Чулган уулзалтын үеэр Энэтхэгийн алдарт дэлхийн 7 гайхамшгиийн нэг болох инженер, гайхалтай архетикторын илэрхийлэл болсон Таж Махалыг үзэж сонирхох сонирхолтой Агро тур бүтэн өдрийн хөтөлбөрт оролцох бөгөөд мартагдахааргүй дурсамж бүтээх юм. RE/MAX-чууд Бид өрсөлддөггүй, Бид Хамтран ажилладаг.