АНХНЫ БАЙРАА ХУДАЛДАЖ АВАХДАА ГАРГАДАГ 6 АЛДАА



Анхны байраа худалдан авах шийд гаргах нь маш хариуцлагатай шийдвэр гаргах мөч юм. Хүн дунджаар амьдралдаа 3 удаа үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг ба харамсалтай нь энэ шийдвэрийг гаргахдаа томоохон алдааг их гаргадаг.  Насан туршдаа хурааж хуримтлуулсан мөнгөөрөө мөн дараагийн 15 , 20 жилийнхээ орлогыг, ирээдүйн мөнгөө хүртэл зарцуулах орон байраа хэрхэн сонгох вэ ?  Өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээнд нийцүүлэн орон байр хайна гэдэг сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг тун хэцүү ажлуудын нэг юм.  Сонгосон байраа худалдан авснаас сарын дараа таны жинхэнэ хайж байсан төгс байр зах зээл дээр зарагдаж эхэлбэл яах вэ? Нэгхэн жилийн дараа амьдарч буй байрандаа сэтгэл хангалуун бус болж, танд огтхон ч таалагдахаа боливол яах вэ?


Судалгаанаас үзвэл анх удаа байр худалдаж авч байгаа хүмүүсийн 32% нь дараагийн 2 жилдээ, 45% нь дараагийн 3 дахь жилээсээ байраа солих тухай бодож эхэлдэг гэнэ. Харамсалтай нь, анхны удаа байр худалдан авч байгаа тохиолдолд анхны сонголтоор бүх зүйлийг хүсэл сонирхолдоо нийцүүлэх бараг боломжгүй байдаг. Үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн агентууд энэхүү төвөгтэй ажлыг хялбарчилж  чадахгүй ч таны гаргаж болох магадлалтай хамгийн том алдаа гаргахаас тань сэргийлэхэд тусалж чадна. Учир нь тэд өдөр болгон үл хөдлөх хөрөнгө худалдан авах ажлыг хийж үйлчлүүлэгчид хэрэглэгчид дээ ийм үйлчилгээ үзүүлж байдаг. Та анх удаа байр худалдан авахаар хайж байна уу ?.Анх удаа байр худалдан авахдаа гаргадаг 6 алдааг бид та бүхэнд хүргэж байна. Дэлхийн хамгийн шилдэг үл хөдлөх хөрөнгийн компани болох RE/MAX-ийн мэргэжилтнүүдийн бэлтгэсэн зөвлөмжид анхаарлаа хандуулна уу.

1. ДЭНДҮҮ ТУХТАЙ Ч ЖИЖИГХЭН


Та анхны байраа худалдан авч байхдаа гэр бүлгүй, хүүхэдгүй байж болох юм. Хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй байгаа ч байж болно. Гэхдээ тиймэрхүү төлөвлөгөө ирэх 5 юм уу 10 жилд мэдээж өөрчлөгдөж, нүд унаган байж авсан буйдхан жижиг 1 унтлагын өрөөтэй байр тань маш жижигхэн нэг орон зай болон хувирах бий. Монголчууд шиг эрт гэрлэдэг тэгээд хүн амынх нь 30 гаруй хувь нь 18 с 35 настай үндэстний хувьд энэ асуудал үргэлж тулгардаг гэхэд болно. Ремаксчуудын судалгаанаас үзвэл дээрх насны залуучууд анхны авсан байрнаасаа дунджаар 2 с 3 жилийн дараа нүүж дараагийн байрандаа орох хэрэгцээтэй болж байна. Мөн Монголчууд маань хоёр дахь хүүхдээ дунджаар 3 с 4 жилийн дараа гаргадаг ба анх байр авахдаа 1 хүүхэдтэй байсан гэр бүл тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахад бэлтгэлтэй байх нь чухал. 
“Хэрэв та тун удахгүй гэрлэж гэр бүл зохиохоор шийдсэн бол, 1 өрөө орон сууц битгий худалдаж аваарай. Хүүхдүүдтэйгээ хамт нэг орон дээр шахцалдан унтах гээгүй л юм бол хоёр дахь хүүхэд тань төрөхөд таньд дахин нүүх шаардлага гарч ирэх болно. Хоёр унтлагын өрөөтэй  байр бол алтан дундаж юм. Хэрэв та өөрийн худалдан авсан байрандаа төлөвлөснөөсөө илүү удаан амьдарч гэр бүл зохиоход хүрвэл, та тэндээ тав тухтай амьдарсаар л байх болно.

2. ХЭТ ТОМ


Нөгөө талаас өөрийн хэрэгцээнээс давсан хэт том байр авах  хэрэггүй. 5 унтлагын өрөөтэй байна гэдэг нь ирээдүйгээ харсан мэт боловч одоогоор та болон таны хамтрагч хоёулханаа байгаа бол нөгөө дөрвөн унтлагын өрөөгөө ойрын хэдэн жилдээ ашиглахгүй байж болох юм. Харин та моргейжийн зээл төлөх гэж маш их санхүүгийн ачаалал авна гэдгийг бүү мартаарай. Магадгүй та зохицуулаад төлөөд явж болох ч өөрийн хэрэгцээнээс давсан байр худалдаж авчхаад хажуугаар нь бусад өр төлбөрүүддээ дарагдаж, бөөн бөөн нэхэмжлэлүүд хүлээн авахаас илүү хэцүү зүйл бараг байхгүй шүү.

3. МӨНГӨНИЙ ГАРЛАГА


Та эцэст нь засвар хийгдэх шинэ байр буюу мөн л засвар хийх хуучин байр худалдан авахаар төлөвлөж байж болох юм. Гэхдээ сэргээн засварлахад хичнээн их хэмжээний зардал, хүч гаргахдаа бодолтой байж хамгийн гол нь маш сайн тооцоололтой байх хэрэгтэй.
Та худалдаж авах байрандаа дор хаяж нэг эсвэл хоёр томоохон засвар хийгээд, амралтын өдрүүдэд багахан чимхлүүр ажлууд хийж байж таны хүссэн төгс байр сая биеллээ олно гэж тооцоолж байж болох юм. Энэ нь танаас маш их цаг хугацааны хүчин чармайлт шаардах ба эцэстээ хүссэн засвараа бараг л хийж чаддаггүй гэдгийг заавал бодолцоорой. Ялангуяа таны худалдаж авах байранд засвар их орохоор байгаа бол тэдгээр засваруудыг хийж дуустал та сэтгэл санааны болон санхүүгийн хямралд гүнзгий орж болох эрсдэлтэй гэдгийг анхаараарай. Төлөвлөснөөс их гарч буй зардлууд хүмүүсийг мөн маш их стрессдүүлдэг гэдгийг бүү мартаарай. Буруу сонголт хийхгүйн тулд засвар орох хэсгүүдэд анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Ерөнхийдөө гал тогоо, угаалгын өрөөнд л багахан сайжруулалт хийж энгийн зардал багатай байлгахаар засвар хийх боломжтой байрыг л сонгох хэрэгтэй юм.  

4. АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙГ ХУЛГАЙЛАГЧ


Худалдаж авах гэж байгаа байр нь урд талдаа зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, ногоон зүлэгтэй юу? Хүүхдүүдтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх боломжтой юу? Хэрэв эдгээр зүйлс байхгүй бол та хаа нэг тийшээ хүүхдүүдээ салхилуулах, тоглуулахаар явах хэрэгтэй болох бөгөөд ер нь байрныхаа гадаа тоглох, наадах  боломжгүй байрыг сонгоно гэдэг хүүхдүүдтэй залуу гэр бүлүүдэд маш хэцүү зүйл гэдгийг та заавал анхаараарай. Хүүхдүүд үргэлж л үсэрч, дэвхэрч, гүйж харайж байх дуртай байдаг. Аюулгүй байдлыг нь мөн сайтар анхаарах хэрэгтэй. Тоглоомын талбай нь зөөлөн гишгүүртэй юу, модон хэсгүүдтэй юу? эсвэл хад чулуу адил том төмрөөр хийгдсэн үү? Байрныхаа жижиг деталь бүрийг анхаараад үзээрэй.  Байнгын арчилгаа, засвар сайжруулалт хийхийг шаарддаг зүйлстэй байр нь залуу гэр бүлүүдийн амралтын өдрийн хамаг цагийг тань хулгайлах болно. Ялангуяа түгжрэл ихтэй Улаанбаатар шиг хотод амралтын өдөр нэгээс нөгөө рүү зорчино гэдэг толгойн өвчин болсон.   

5. МӨРӨӨДЛИЙГ БУСНИУЛАГЧ


Та анхлан худалдан авсан байрандаа хэсэг амьдраад, тодорхой хэмжээгээр засвар өөрчлөлт хийж хөрөнгө оруулсны дараа анх авснаасаа үнэтэй зарж ашиг олоод илүү өөр гоё байр авах бодолтой байж болох юм.
Заримдаа өмнөх эзнийх нь эцэс төгсгөлгүй хийсэн засвар сайжруулалт нь танаас байр худалдан авч буй хүнд тийм ч сонирхолтой, үнэ цэнэтэй биш байх тохиолдол их байдаг. Танд хэчнээн их таалагддаг байсан гал тогооны тань улаан тавилга дараагийн хүнд ямар ч утгагүй болхи хийцтэй, хуучирсан тавилга мэт санагдах ч үе бий. Мөн таны хир их мөнгө зарцуулж, өөрчлөлт сайжруулалт хийснээс үл хамааран үнэ өөрчлөгдөхгүй байх тал бий.
Та байшингаа Таж Махал шиг болгож болох ч 10 жилийн дараа хотын хамгийн онцгүй байрлалд орохоор байгаа бол та байрандаа оруулсан хөрөнгөө хэзээ ч эргүүлэн олж авч чадахгүй гэж RE/MAX-ийн туршлагатай агентууд зөвлөж байна.

6. НЭЭЛТТЭЙ ХААЛГА


Худалдан авч байгаа байрны тань хүрээлэн байгаа орчин сайхан ч? 5 жилийн дараа хотын захиргаанаас шинэчлэгдэхээр төлөвлөгдөж буй бүсэд багтсан бол яах вэ ?  Та эхэндээ байр худалдан авахдаа хямд үнэнд нь болоод авах шийдвэр гаргаснаар их мөнгө хэмнэж байгаа мэт санагдавч дараа нь тэр байраа эргүүлэн зарах гэж илүү их асуудалд орох болно. Ихэнх худалдан авагчид анхны байраа авахдаа олон сонголтуудаас сонгох тэр боломжийг ашиглахыг хүсдэггүй бөгөөд туршлага багатай байдаг учраас хамаатныхаа хүний зөвлөсөн юм уу дажгүй гэж сонссон эсвэл зүгээр л өөрийнхөө байгаа төсөвтөө тааруулаад маш муу сонголт хийдэг. Өвөлдөө халаалт нь муу ирдэг тун хүйтэн байр авсан олон зуун хэрэглэгчид Ремакст хандаж дараагийн байрныхаа захиалгыг өгдөг гэдгийг та мэдэх үү?
RE/MAX-ийн агентууд залуу гэр бүлүүдийг байраа сонгохдоо сургууль, цэцэрлэгтэй ойрхон, зогсоолын талбай сайтай, тоглоомын талбайтай, ногоон орчинг тодорхой хэмжээнд бүрдүүлсэн байрлал сонгохыг зөвлөж байна. Энэхүү байрлалууд байнга үнэ цэнэ нь нэмэгдэж байдаг.
Та анх удаагаа байр худалдан авахаар төлөвлөж байгаа бол их хөрөнгө гарган авах байрандаа удаан хугацаанд амьдран сууж гал голомтоо бадраахаар төлөвлөж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн агентуудад заавал хандаарай. RE/MAX-ийн агентууд таны өмнөөс танд учирч болох сэтгэл зүйн болон цаг хугацааны олон ажлуудад тань тусалж өөрийн хэрэгцээндээ тохирсон үл хөдлөх хөрөнгөө сонгоход тань туслах болно. Тэд энэ салбарын хамгийн бүтээмжтэй хамт олон. Дээр дурдсанчлан тэд таны мөрөөдлийг биелүүлдэг шидтэнүүд биш ч таныг томоохон алдаа гаргахаас сэргийлж байгаа төсөвт тань, боломжид тань нийцүүлэн хамгийн боломжит шийдвэр гаргахад тань туслах болно.  

Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn