ГЭР ОФФИСТОО ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАХ 9 ЗӨВЛӨМЖ 



Юу хийхээ мэдэхгүй гиюүрч зурагтны удирдлагатайгаа ноцолдон хөргөгчөө онголзуулсаар байна уу? Эсвэл хүүхдүүдтэйгээ өдөржингөө хөөцөлдөж тоглож цаг өнгөрөөсөөр сууна уу? Интернэтээр янз бүрийн мэдээ үзэж хямраагүй биз дээ ? Энэ цаг мөчийг боломж болгож ашиглаж уншиж дуусаагүй ном, төвлөрч суух үлдсэн ажил, дараа жилийн хувийн төлөвлөгөөндөө төвлөрөх цаг бидэнд олдлоо. 
Хэдий та гэрээс гадуур бизнес эрхлэгч ч бай, алсын зайнааас ажилладаг ч бай гэртээ ажиллахад тохиолдож болох бүхий л төрлийн саад тотгор болон сатаарах зүйлстэй учирч байсан байх. 
Мэдээж гэрээсээ ажиллахад гадуур явах цаг завыг хэмнэх, гадуур хооллох болон бинзен тос зарцуулалтгүй байх, гэрийнхээ хувцастайгаа тухтай ажиллах гэх мэтчилэн маш олон давуу талууд бий. 
Нэмж хэлэхэд гэрээсээ ажилласны үр дүн илүү их үр бүтээлтэй болохыг Workopolis сайтын судалгаагаар тогтоогджээ. Судалгаанд оролцогчдын 90 хувь нь гэрээсээ ажиллах нь илүү үр бүтээлтэй байдаг гэж боддог байна. Магадгүй эдгээр зөвлөмж таньд гарт үл баригдах ажил-амьдралын алтан дунджыг олоход туслах байх. 
Хэдий гэрээсээ ажиллахад эргэн тойронд олон төрлийн сатаарал гарах нь тодорхой. Нохойгоо салхилуулах, угаалга хийх, ойр тойрны хүмүүс ажиллах орон зайг чинь олгохгүй байх, аль болох сатаарлуудаас тусгаарлагдахын тулд бүгдийг амжуулах гэсээр байтал хамаг цаг заваа хуваагаад дуусах гэх мэтчилэн.
Хэрхэн гэрээ үр бүтээлтэй оффис орон зай болгох вэ? Гэр оффисоо дүгнэн энэ бүгдийг дахин тунгаан жагсааж, Хэрхэн бүтээмжтэй ажиллах зөвөлгөөг хүргэе. 

1. Гэрээ зөвхөн үр бүтээмжийн оффис болгон бэлд.


Хүүхдийн тоглоомны талбай, алсын уул модод руу харсан, томоос том цонх, замаар зорчих машин тэргүүд болон талбайд гүйлдэх хүүхдүүдийг харж сатаарахаас бусдаар анир чимээгүй тайван оффистой байх гайхалтай биш гэж үү. 
Мэдээж энэ бүхэн хүн бүхэнд байж болох хувилбар биш л дээ. Гэсэн ч та гэрээ хамгийн үр бүтээмжтэй оффис болгон тохижуулах боломжтой. 
Нэн түрүүнд замын хөл хөдөлгөөний чимээтэй хэсгээс илүү гэрийнхээ чимээгүй хэсгийг сонго. Тэр хэсгийг болж өгвөл тайвшруулах нөлөөтэй ногоон эсвэл өөрийнхөө дуртай өнгөөр тохижуулаад үзээрэй. Битүү агуйд ажиллаж буй мэдрэмж тийм ч тааатай байдаггүй бол цонхтой талыг сонгож болно. Ойр орчимдоо бяцхан ургамлууд тавь. Харахад сатаарах зүйлсгүй, тайван орчинг бүрдүүлэх нь хамгийн чухал юм. Гар дор хэрэглэгдэхүүн чухал материалдаа амархан хүрч болох орон зайг үүсгэ.

2. Ажлын садаа ч бас байх хэрэгтэй


Мэдээж таньд ачаалласан тархиа амраах үе гарах нь тодорхой. Сонсох дуртай хөгжим, ширээний ном, тоглох дуртай гар утасны тоглоом гээд л өөрийнхөө дуртай зүйлсээ ч чөлөөт цагаараа хий. Гэхдээ хамгийн гол нь тэдгээрийг оффисын харагдах орчноос холдуулах хэрэгтэй. Эс бөгөөс ажиллах бус дэмий сатаарч, ширтэж суухаас горьгүй.

3. Тав тухыг бүрдүүл 


Мэдээж ажиллахаасаа илүү дуг хиймээр тийм ч тухтай гэсэн үг биш шүү. Нүдээ хүчлэн олон цагаар компьютерынхээ дэлгэцийг ширтэх, хөшсөн нуруутай ажиллах үед төвлөрч суух хэцүү шүү дээ. Сайн чанарын оффис сандал бол үр бүтээмжинд зориулсан гайхалтай хөрөнгө оруулалт. Ажлынхаа ширээний ард зөв сууж хэвшээрэй. Хэрвээ удаан хугацаагаар суух нь тухгүй байвал өрөөнийхөө өөр нэг буланд зогсоогоороо ашиглаж болох ширээ тавьж болно. Компьютердээ хурц гэрэл бууруулагч наалт наах нь тав тухыг хэд дахин ихэсгэнэ. Ажлын үр бүтээмж ч хэд дахин өснө.

4. Хөнгөн дасгалын төхөөрөмж авах


Сунгалтын дасгалын хатуу резин, хөнгөн туухай, жижигхэн гүйлтийн зам, алхалтын төхөөрөмж зэргийг гэр-оффистоо байршуулаарай. Богино хугацааны дасгал нь анхаарал төвлөрөлтийг дээшлүүлэн ахин ажилдаа шимтэхэд тустай. Энэ нь зөвхөн ажилд тань тустай биш шүү. Хэзээ нэгэн цагт бие махбод чинь таньд талархах болно.

5. Хэрэггүй зүйлсээсээ санаа зоволтгүй салж сур


Зарим хүмүүст жижиг эд хэрэгсэл цуглуулах зуршил байдаг. Кофены аяга, хагас дутуу уншсан ном, хэрэгтэй хэрэггүй ноорог цаас, жижиг гоёл чимэглэл гэх мэт хэрэггүй зүйлсээр ажлынхаа орон зайг бүү дүүргэ. Гэр-оффисоо үргэлж цэвэрхэн байлгая гэвэл гэр бүлийнхээ хүмүүсийг ч түүнд цэвэрхэн хандахыг шаардан аль болох хэрэггүй зүйлсээр дүүргэхгүй байна уу гэж асуугаарай.

6. Нүдэндээ амралт өг


Хэдий энэ тийм ч чухал бус сонсогдох ч яг үнэндээ нүдээ амрааснаар хэрхэн өөрчлөлт орох нь таныг алмайруулах болно. Нүднийхээ ачааллыг 20-20-20 аргаар бууруул. 20 минут тутамд дэлгэц ширтэхээ зогсоон 20 метр цаадах зайнд хараагаа тусган 20 секунд турш бариарай. Нүд тань баярлах болно.

7. Зорилготой ажилла


Өдөрт бүтээх зүйлсээ жагсаан бичээд түүнийхээ төлөө ажилла. Ажлаа амжуулахад тустай бүх зүйлсийг хий, ашиггүй бол жагсаалтаас хас. 

8. Саад болж буй хүнтэй хатуу хариуцлага тооц

  

Гэр бүл хамтран амьдрагч нар дунд байнга эелдгээр сануулахад хэцүү хүмүүс бий бол тэдэнд шударгаар гэрээсээ ажиллах нь амралт биш, ажил бол ажил гэдгийг ойлгуул. Яриасаг хөрш, гэнэт гарч ирдэг найзууд, тасралтгүй залгах хадам ээж ч бай тэдэнд эвтэйхнээр боловч шударгаар өөрийнхөө нөхцөл байдлыг зөвөөр ойлгуул. Утсаа авахгүй, хаалгаа тайлахгүй ч байсан болно шүү дээ. Аяндаа хүмүүс таны ажлыг хүндлэн боломжгүй байгааг тань ойлгох болно. Цаг бол алт учир цагийг дэмий өнгрөөхийг хүсээгүйн төлөө уучлалт гуйх шаардлагагүй. 
Та л өөрөө хил хязгаараа тодорхойлохгүй бол хэн ч таны төлөө үүнийг хийхгүй шүү дээ. 

9. Яг ажилдаа зориулан хувцасла


Гэрийнхээ энд тэнд холхин, гарт таарсан ямар ч хамаагүй хувцас сонгон өмсөөд л ажлынхаа ширээний ард сууна гэдэг ч муу зуршил шүү. Магадгүй та усанд орохоо ч хойш нь тавиад байна уу даа? Гэрээсээ ажиллахдаа яг л ажилдаа явдаг шигээ эртлэн босч бэлд. Учир нь ажилласаар байгаад цаг хугацааны баримжааг алдан гэнэт гарах хэрэгтэй болох эсвэл, видео хурал хийх хэрэг гарвал та сандарна шүү дээ. Мөн түүнчлэн албан ёсны хувцаслалт ч албаныхаа ажлыг хийхэд бэлэн мэт мэдрэмжийг төрүүлэх болно. 

Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn