ЖИЖИГХЭН ОРОН ЗАЙГ ТОМ БОЛГОН ХАРАГДУУЛАХ 3 АРГА


Танай гэрийн хэмжээ жижигхэн байна уу? Бүү санаа зов – жижигхэн хэмжээтэй байна гэдэг нь таныг илүү ухаалагаар сэтгэн бодох алтан боломж юм. 
Танай гэрийн хэмжээ арайг л бага, та тавилгаа хэрхэн тавихаа мэдэхгүй толгойгоо гашилгасаар байна уу? Та ганцаараа ийм асуудалтай байгаа биш ихэнхи хүмүүст ийм асуудал тулгардаг.
Жижигхэн байр, амьдрах орчноо өөрийн хэрэгцээнд нийцүүлэн ухаалаг шийдлүүдийн тусламжтайгаар хүссэнээрээ тохижуулах боломжтой. Дэлхийн шилдэг үл хөдлөх хөрөнгийн компани RE/MAX ын агентууд зөвлөж байна. 

1. БУДГАА МЭДРЭМЖТЭЙ СОНГО

Та жижиг өрөөндөө будгийн өнгөө зөв сонгох нь маш чухал бөгөөд зөв өнгө нь илүү том зайтай сэтгэгдэл төрүүлдэг байна. Цагаан, цайвар шар, эсвэл цайвар саарал зэрэг уламжлалт дундын өнгөнүүд нь маш сайн сонголт бөгөөд тэд өрөөнд илүү тод, саруулхан мэт мэдрэмж төрүүлдэг.
Таазыг цагаан өнгөөр будах нь харахад илүү задгай цэлгэр харагдуулдаг. Танд шууд л том хэмжээтэй байшинтай болсон юм шиг санагдах болно.


Эсвэл  хар өнгөөр будах бас 1 арга байдаг. Та хар, бараан саарал өнгөөр будан өрөөгөө жижигхэн байгааг тодруулж, зоригтой алхам хийж болно.
Та бүдэг эсвэл бараан өнгөөр будсан аль нь ч бай өрөөгөө будна гэдэг нь таны хүссэн өөрчлөлтийг маш ашигтай хурдан биелүүлэх болно.

2. УХААЛАГ ХАДГАЛАХ

Жижиг хэмжээтэй байшингууд ихэнхдээ агуулах газаргүй байдаг. Гэхдээ бүтээлч, уян хатан хадгалалтын шийдлүүдийг ашиглан та эд зүйлсээ нүднээс далд хадгалж, хэрэгцээтэй бүх зүйлээ багтааж чадна.
Гал тогоо нь эд зүйлсээ хадгалахад маш тохиромжтой газар юм:

  • Хоол хийх талбайгаа тусгаарлагдсан хүнс хадгалах шүүгээтэйгээр шийдээрэй
  • Шүүгээн доор бүх зүйлээ байрлуулахаар бодож олон тавцан ухаалаг дотоод тавиуруудыг байрлуул
  • Шүүгээнийхээ хойно тугалган цаас, цэвэрлэгээний зүйлсийг хадгалах тогтоогч байрлуул

Дээшээ харахаа бүү мартаарай! Тааз нь унадаг дугуй гэх мэт том зүйлсийг өлгөхөд хамгийн тохиромжтой газар бөгөөд ховорхон хэрэглэгддэг эд зүйлсийг шүүгээний тавиур дээр байрлуулж болно.


3. ОЛОН ҮЙЛДЭЛТ ТАВИЛГА

Танай гэр хязгаарлагдмал талбайтай бол тавилга чинь хоёр үйлдлийг зэрэг хийдэг байх нь чухал юм. Нөөц хадгалах, олон үйлдэл хийх боломжтой тавилга нь сонгосон эд зүйлсээ хадгалах боломж юм.
Хэрэв та унтлагын өрөөндөө хувцасны шүүгээгээ багтааж чадахгүй байгаа бол орныхоо доор шургуулга эсвэл хайрцаг байрлуулаарай. Мөн суудлаас хөлийн тавцан, ширээ рүү шилжих боломжтой зөөлөн эсвэл арьсан диван сонгоорой.
Гутал, бээлий, ороолт зэргийг хадгалж болох сандлыг гэрийн хаалганыхаа ойролцоо байрлууларай. Хэрвээ танд хоосон хана байгаа бол эвхдэг хоолны ширээ дүүжлээрэй.


Хязгаарлагдмал талбай нь таны амьдралын хэв маягийг өөрчлөх ёстой гэсэн үг биш юм. Жижиг орон зай харин ч таны амьдралыг илүү хялбаршуулах гайхалтай арга юм.
Бүтээлч сэтгэлгээтэйгээр та өөрийнхөө орон зайг замбараагүй байдлаас зохион байгуулалттай, тохилог байдалыг амархан бий болгож чадна.
За тэгээд хийгээд үзэхээр үр дүнтэй байгаа биз. 
Танд амжилт хүсье.

Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn