АВСТРАЛИ ГАДААДЫН ИРГЭДЭД ШИНЭ БАЙР АВАХАД НЬ 50000 ДОЛЛАР ХҮРТЭЛ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ


Хятадын худалдан авагчид шинэ байр авахад Австралийн үзүүлж буй 50000 доллар хүртэлх хөнгөлөлтөнд ихээхэн анхаарал хандуулж байна. Түүнчлэн урамшууллын хөтөлбөр дуусах заасан хугацаа буюу дараа жилээс хойш үргэлжлүүлэн сунгахыг уриалж байна. Juwai IQI-ийн Австралийн Пертэд байрладаг хятадын үл хөдлөх хөрөнгийн порталын тэргүүн Лили Чонг хэлэхдээ, гадаадад худалдан авагчид COVID-19 цар тахлаас үл хамааран аялал жуулчлалын хязгаарлалт буурах үед аялахаар төлөвлөж байна.


Австрали гадаадын иргэдэд шинэ байшин худалдаж авахад нь  50,000 доллар хөнгөлөлт үзүүлнэ гэж хатагтай Чонг хэлэв. Шинэ байшин худалдаж авахад Хятадуудад, Хонгконгчуудад, Малайзуудад гээд хаанаас ирсэн аль улсын иргэнээс үл хамааран Австрали 50,000 доллар төлж байна. Энэ бүхний цаад санаа нь эдийн засгийг дэмжих ашиг сонирхол бий. Виктория-д газар шилжүүлэх татвараас чөлөөлөх загварын дагуу 27.500 долларын хөнгөлөлт эдлэх боломжтой. Хатагтай Чонг хэлснээр цар тахлын улмаас ихэнх гадаадын худалдан авагчид эдгээр урамшууллын талаар мэдээлэлгүй байгаа. Бид тэдэнд эдгээр хөнгөлөлт, урамшууллыг тайлбарлахад тэдний нүд орой дээрээ гарч, яаралтай гэрээ хийхээр бидэнд хандаж байгаа. Загварын хугацаа нь ирэх оны 10-р сарын 21 хүртэл сунгагдсан бол Виктория-ийх 7-р сарын 1-нд дуусна. Үүнээс гадна Австралийн иргэд шинэ байшин худалдан авах, засвар хийх ажилд зориулж $25,000-ийн холбооны засгийн газрын үзүүлж буй HomeBuilder хөнгөлөлтийг ашиглаж болох бөгөөд энэ нь 3-р сард үргэлжлэх хугацаа нь дуусах  ба жилийн эцэс гэхэд $15,000 болж буурах болно. Хатагтай Чонг хэлж буйгаар уг урамшуулал нь Австралийн бусад мужын гадаад худалдан авагчдыг WA руу чиглүүлж, Мельбурн руу шилжих хөдөлгөөнийг багасгана гэж таамаглаж байв. 

Квинсланд дахь худалдан авагчид урамшууллын үүднээс Перт-д илүү анхаарал хандуулж байна. Ямар нэгэн тодорхой байршлийг онцлоогүй худалдан авагчид хамгийн боломжийн хэлэлцээр хийхийн тулд хаашаа ч явж болно. Тэр нь Перт болж таараад байна. Juwai IQI –ийн  зарж буй “Airbnb-бэлэн орон сууц” -ыг сүүлийн үед маш их сонирхох болсон. Худалдан авагчид 303,000 доллараас эхэлж найман хувийн ашиг өгөх  боломжтой богино хугацааны түрээсийн гэрээг урьдчилан хийдэг. Juwai IQI хэлэхдээ, одоогоор арав гаруй гадаад худалдан авагчид Перт дэх оффисийн хөнгөлөлтийг ашиглаж байгаа бөгөөд уг хөнгөлөлтийг зөвхөн барилга угсралтын ажил дууссан барилгад, өргөдөл гаргагч нь аль хэдийн нэрээ бүртгүүлсний дараа л хүсэлтээ гаргах боломжтой. WA-ийн Санхүүгийн газрын төлөөлөгч 12-р сарын 17-ны байдлаар "Гадаадын худалдан авагчдаас төлөвлөгөөнөөс гадуурх татварын хөнгөлөлт хүссэн өргөдөл ирээгүй" гэжээ.

Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn