ӨВЛИЙН УЛИРАЛД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БОРЛУУЛАХ 4 АРГА

Өвлийн улиралд олон бизнес зогсонги байдалд шилждэг. Үүнд барилгын, үл хөдлөхийн салбарыг онцолж болно. Хэдий тийм ч байр, орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ учраас  иргэдэд байраа солих, шинэчлэх хүсэл улирал харгалзахгүй төрсөөр байдаг. Энэхүү хүсэл, сонирхлын дагуу үл хөдлөхийн хөрөнгө зуучлалын салбарынхан, агентууд мөн л жилийн дөрвөн улирал завгүй ажилласаар л байгаа. Энэ үед RE/MAX-ын реалтор, агентууд танд өвлийн улиралд байшин худалдахад туслах дөрвөн аргыг онцоллоо. 

Өвлийн улиралд байшин зарах нь төвөгтэй байж болох ч санаа бүү зов. Өвлийн онцлог шинж чанартай уялдсан дараах зөвлөгөөгөөр та борлуулалтын жагсаалтад шилдэг нь байх болно. 



Зөвөлгөө 1: Үл хөдлөх хөрөнгийнхөө дөрвөн улирлын гоо сайхныг үзүүл

Өвлийн улиралд зүлэг нь шарлаж, мод нь нүцгэрэн, бут сөөг нь ширгэсний улмаас үл хөдлөх хөрөнгийнхөө гайхалтай хэсгийг хангалттай сайн танилцуулж чаддаггүй. Иймд худалдан авагчдадаа жилийн туршид үзэгдэх үзэмжийг зургаар анилцуулаарай. Үл хөдлөх хөрөнгийнхөө танилцуулгад хавар, зун, намрын зургуудыг сурталчилгааны материалын хамт дэлгэн харуулах хэрэгтэй. 


Зөвөлгөө 2: Дулаахан болон тав тухтай байдал бол гол түлхүүр

Өвлийн хүйтэн сэрүүн байдлаас дулаахан, тохилог байшин руу ороход тайвшралыг мэдрэх болно. Харин хүйтэн халаалтгүй орон зайд ороход сэтгэлд жихүүн төрдөг.

Худалдан авагчдад зориулж халуун дулаан, найрсаг уур амьсгалыг бий болго: 

  - Термостатыг тав тухтай түвшинд тохируулах

  - Гал асааж болохгүй (аюулгүй байдлын үүднээс), гэхдээ задгай зуухыг онцлон үзүүлэх.

  - Байгалийн гэрэл, дулааныг нэвтрүүлэхийн тулд сүүдэр, хаалт зэргийг нээх 

  - Худалдагч талын хөрөнгөнд цонх, хаалганы хагархай байвал урьтан битүүмжлэхийг зөвлөж байна.

  - Ая тухтай суух орчинг бүрдүүлэх 


Зөвөлгөө 3: Баярын улирлыг ашиглаарай 

Баярын гоёмсог чимэглэл нь аливаа хөрөнгөнд баяр баяслын шинж чанар нэмж өгдөг. Зул сарын баярын гялалзах гэрэл эсвэл анхилуун үнэртэй лаа нь худалдан авагчдыг хүлээн авч, сэтгэлийг нь татах болно. Худалдагчдыг баярын чимэглэл авч баярын уур амьсгалын давуу талыг ашиглахыг уриалаарай. 


Зөвлөгөө 4: Жижиг хэмжээний бараа материалыг өөртөө ашигтайгаар эргүүлээрэй

Өвлийн улиралд барааны тоо хэмжээ ихэвчлэн багасдаг. Зах зээл дээр цөөн тооны үл хөдлөх хөрөнгө, байшин байх тул бараа бүтээгдэхүүнд харьцангуй давуу тал олгох нь байдаг. Зах зээл дэх бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулж, байшингийнхаа гайхалтай шинж чанаруудын жагсаалтыг гарга. Жишээлбэл танай байшин тухайн өгөгдсөн үнийн дүн бүхий бараанууд дунд задгай зуухтай цорын ганц байшин мөн эсэх, сургуулийн бүс нутагт байрлах цорын ганц байшин мөн эсэхийг нягтлаад онцгой шинж чанарыг тодотгох гэх мэт. Өвөрмөц шинж чанаруудыг нь худалдан авагчид өөрсдөө олж анзаарахад хэцүү байж болох тул барааныхаа онцгой байдлыг суртачилахаас бүү санаа зов. Эдгээр ялгаатай давуу талууд нь өвлийн хямдрал болон өвлийн үеийн эдийн засгийн уналтын хоорондох ялгааг бий болгож чадна. Эцэст нь гэж хэлэхэд үр дүнтэй өвлийг өнгөрөөхийн төлөө!



Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn