ШИНЭ БАЙР ХУДАЛДАЖ АВАХ АЯЛАЛДАА БЭЛЭН ҮҮ?

Мөрөөдлийн байраа худалдаж авах нь хэн бүхний хувьд амаргүй даваа. Хэрхэн хаанаас эхлэхээ та мэдэхгүй сууж байгаа юм биш биз? Хөл толгой нь олдохгүй, үнэн зөв нь мэдэгдэхгүй зарын сайтаас эхлэх гэж байгаа бол та түр азнаарай. Шинэ байр худалдаж авах оновчтой бөгөөд хамгийн дөт, ухаалаг замыг та бүхэнд танилцуулъя. Алхам бүрийг амжилттай хийснээр худалдан авагч та саад бэрхшээлээс зайлсхийж, тодорхой бус байдлыг арилган, сэтгэл хөдөлгөм аялалд гарахтай ижил мэдрэх болно. 

1. Үл хөдлөх хөрөнгийн агент олох

Байр худалдан авах аялалаа эхлүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид хандах нь чухал юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, худалдан авах процессын талаар мэдлэг туршлагатай агент бол таны шийдвэр гаргахад хамгийн чухал мэдээллийн найдвартай эх сурвалж болдог. Зах зээл дээр олон тооны зуучлагч, агентын сонголт байдаг тул агент хайхад төдийлөн бэрхшээл тулгарахгүй, харин өөрт тохирох таны төлөө цаг заваа зарцуулж чадах, судалгаатай, туршлагатай агентаа л олох хэрэгтэй.



2. Төлбөрийн нөхцөлөө тодорхой болгох 

Дараагийн алхам бол төлбөрийн нөхцөл буюу өөрийн худалдан авах боломжийг тодорхойлох юм. Зээлээр, бартераар, эсвэл бэлнээр гэх мэт төлбөрийн нөхцөлүүдэд ямар үнэтэй байрыг худалдаж авах боломжтойг тодорхойлсноор байр худалдан авах явцыг түргэсгэх боломжтой. Үүний тулд агент болон банкны ажилтантай уулзаж зөвлөгөө аваарай. 


3. Байраа хайх 

Төсвөө тооцоолсны дараа байраа хайж эхэлнэ. Хайлтаа эхлэхдээ нэн түрүүнд эрэлтээс илүүтэйгээр хэрэгцээгээ тодорхойлоорой. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, таны хамгийн чухал хэрэгцээ юу байгааг эрэмбэлж, бичээд түүндээ нийцсэн байр хайгаарай.  


4. Санал дэвшүүлэх 

Таны хүссэн байрыг хамтдаа олж чадсан бол агент таньд үнэ болон таны нөхцөлд суурилсан саналыг тавих болно. 


5. Тохиролцох 

Үнэ хэлэлцэх нь хийх таны үл хөдлөх хөрөнгийн аялалын хамгийн чухал хэсэг юм. Энэ бол таны агентын мэдлэг, хэлэлцээр хийх чадвар шаардах цэг юм.


6. Хяналт шалгалт ба үнэлгээ 

Олон улсад Мэргэжлийн байцаагч худалдан авах байранд шалгалт хийж, учирсан хохирол, засварыг тогтоодог. Манай улсад одоогоор ийм төрлийн үйлчилгээ хараахан байхгүй боловч та агенттайгаа хамтран хүлээлцэх акт үйлдэн байрныхаа ил болон далд ямар эвдрэл гэмтэл байгааг шалган агентаараа дамжуулан тохиролцож, эцсийн байдлаар үнийн хэлэлцээрийг хийх боломжтой. Мөн та байр худалдан авсны дараах хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцох боломжтой болно.

7. Хаах 

Худалдах, худалдан авах гэрээний үеэр та болон худалдаалагч тал байрны гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөгчдийн иргэний үнэмлэх /эзэд биеэр байлцах эсвэл итгэмжлэх хийлгэсэн байна/ зэргийг бүрдүүлж, нотариат дээр баталгаажуулж, харъяа дүүргийн Эд Хөрөнгийн Бүртгэлийн Газарт бүртгүүлснээр худалдан авалтыг дуусган өмчлөлийн эрхийг шилжүүлнэ. 


8. Нүүж ирэх 

Удаан хүлээсэн байр тань одоо таны гэр боллоо. Өөрийнхөө бүх гэр ахуйн хэрэглэлүүдээ задлах цаг боллоо. Нүүх үеийн стрессийг бууруулах үүднээс эртнээс бэлтгэлтэй байх нь чухал юм.


Гэртээ тавтай морил 

Баяр хүргэе! Та өөрийнхөө мөрөөдлийн байраа оллоо. Таны гэр бүлд сайн сайхныг хүсье

Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn