2021 ОНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ЮУ БОЛОВ?

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар хайж буй хүмүүст тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн гэр мэт төсөөлөхөд харагдах байдал хамгийн их нөлөөлдөг. RE/MAX-ын агентууд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ болон худалдан авагчийн шийдвэр гаргалтанд үзэмж хэрхэн нөлөөлдөг талаар бодлоо хуваалцаж байна.

Та хэзээ нэгэн цагт хуучин тавилгатай, хоосон өрөөнүүдтэй эсвэл онцгүй өнгийн ханатай үл хөдлөх хөрөнгийн зар хараад гайхаж байсан уу? Хэдийгээр тухайн үл хөдлөх хөрөнгийг зарах гэж буй ч гэсэн дотор нь буй декор, загвар гэх мэт нь боломжит худалдан авагчийн ухамсар, цаашлаад тухайн байшингийн харагдах үнэ цэнд нь ч нөлөөлөх хүчтэй. АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбооны 2021 оны үл хөдлөх хөрөнгийн үзэмжийн талаарх судалгаанд худалдан авагч талын агентуудын 82% нь тухайн үл хөдлөх хөрөнгийн үзэмж нь худалдан авагчдад тэрхүү байшинг өөрөө амьдарч буйгаар төсөөлөхөд нөлөөлдөг гэжээ. 

Хөүм стэйжинг гэдэг нь тухайн борлуулах гэж буй үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар сонирхож буй хүмүүст зориулан бэлтгэх үйл явцыг хэлдэг бөгөөд үүнд тавилгууд нэмэх, тавилгатай бол байршлыг нь солих, чимэглэх, цэвэрлэх, мөн гоо үзэмж нэмэх байдлаар үнэ цэнийг нь хамгийн боломжит их байлгах үйлдэл юм. “Худалдан авагч байшинд орж ирээд л 15 секундын дотор тэрхүү байшин таалагдаж байна уу, үгүй юү гэдэг шийдвэрээ гаргадаг” хэмээн Мэриланд дахь RE/MAX Realty Group-ын агент болон мэргэжлийн үл хөдлөх хөрөнгө стэйжер Лили Валларио хэлжээ. “Тиймээс үл хөдлөх хөрөнгийг бэлдэх нь маш чухал бөгөөд энэ нь худалдан авагчдын сонирхлыг татаж, цааш нь үргэлжлүүлэн үзэх хүслийг төрүүлдэг.” Энгийнээр хэлэхэд стэйжинг гэдэг нь тухайн гэрийн обьектуудын байршлыг хамгийн үзэмжтэйгээр байршуулж, илүү сайхан харагдуулах урлаг юм. Худалдаж буй хүмүүс өөрсдөө байшингаа бэлдэх, агенттайгаа санал бодлоо хуваалцан хамтдаа бэлдэх, эсвэл мэргэжлийн стэйжер хөлслөх, цаашлаад бүр томоохон засвар хийлгэх боломжтой. RE/MAX-ын үл хөдлөх хөрөнгийн агентууд үр дүнтэй стэйжинг хөрөнгийн үнэ цэнийг хамгийн өндөр байлгаад зогсохгүй зөв худалдан авагчаа татахад нөлөөлдөг гэжээ.

Стэйжинг зай талбайг том харагдуулдаг

Тухайн үл хөдлөх хөрөнгө хоосон, хүн амьдардаггүй үед стэйжинг хийх маш амархан байдаг боловч энэ нь ховорхон тохиолддог. Ихэнхи худалдаж буй хүмүүс завгүй амьдралынхаа хажуугаар байшингаа зарахаар зар тавьсан байдаг. “Ихэнхидээ зөвхөн хөглөрсөн зүйлийг цэвэрлэхэд тухайн байшинг илүү том зайтай уужуу харагддаг. Эзэн нь байнга тэндээ амьдарч өдөр бүр хардаг учраас гэр нь хөглөрсөн, давчуу байгааг олж харж чаддаггүй” хэмээн Хойд Каролина дахь RE/MAX Executive оффисийн агент Жаккие Солтис дурдсан ба тэрээр үйлчлүүлэгчдээ байнга стэйжинг үйлчилгээ авахыг санал болгодог хэмээжээ. 

“Тухайн гэрийн загвар дизайныг үнэлэхээсээ өмнө худалдан авагчид тухайн байшин эмх цэгцгүй эсвэл заваан байна уу гэдгийг олж хардаг”. Тэрээр үйлчлүүлэгчдээ хувийн эд зүйлс болон илүү гоёл чимэглэлүүдийг далд хийж, гэрээ аль болох минимал байдлаар бэлдхийг зөвлөдөг гэжээ. “Би байшингаа худалдаж буй үйлчлүүлэгчдээ гэр бүлийн бүх зургаа далд хийхийг хамгийн түрүүн зөвлөдөг. Нэг удаа миний худалдан авагч байшин үзэж байхдаа айлд ороод ирсэн мэт маш тухгүй байна гээд гарч байсан. Яагаад гэвэл энд тэндгүй тэдний гэр бүлийн зураг байгаа учраас тухайн байшинд өөрийн гэр бүлээ амьдарч буйгаар төсөөлөхөд хэцүү байсан гэсэн” хэмээн Солтис дурссан юм. 

Жижиг өрөөг зай талбайг нь том харагдуулахаар жаахан засварлахад болно. Ялангуяа өнөө цагт хэрэглэгчид гэрийн оффис болгон ашиглаж болохуйц зай талбайг ихээхэн сонирхож байна. Валлариогийн зорилго бол хэмжээг нь нэмэгдүүлэхгүйгээр зай талбайг олон талаар ашиглаж болохуйц байдлаар бэлдэхийг байшингаа худалдаж буй үйлчлүүлэгчдээ зөвлөдөг. “Тухайн өрөөг хэрхэн зөв зохион байгуулж нэмэлт зай талбай гаргах вэ гэдэг л хамгийн чухал. Өнөө үед гэрийн оффистой байшин маш их эрэлттэй байгаа учраас би унтлагын өрөө эсвэл зочны өрөөний булангийн ханыг ашиглан гэрийн оффис болгон ашиглах хэсэг гаргаж байгаа” гэжээ.

Жижиг өрөөг том харагдуулдаг түүний дуртай аргуудын нэг нь хананд толь байршуулах гэв. Хоосон байшин цэвэрхэн харагддаг ч гэлээ худалдан авагчид зай талбайгаа төлөвлөх, өөрийн тавилгуудаа хэрхэн байршуулах зэргийг төсөөлөхөд хүндрэлтэй байдаг гэнэ. “Жишээлбэл хоосон унтлагын өрөөг хараад тэд том ор багтах эсэхийг нүдэн баримжаагаар тооцоолоход эргэлзээтэй байдаг. Харин тавилгатай, цэгцтэй, мөн гоё стэйж хийсэн унтлагын өрөөг хараад зай талбайд тавилгуудаа хэрхэн байршуулахаа төлөвлөж чаддаг. Хоосон байшинг стэйжинг хийснээр тухтай, уриалгахан харагдахаас гадна өрөөг илүү том болгож харагдуулдаг” хэмээн Солтис зөвлөжээ. 

Стэйжинг хийснээр цахим суртачилгааг илүү сайхан харагдуулна

Өнөө үед худалдан авагчид үл хөдлөх хөрөнгө хайхдаа хамгийн түрүүн цахимааар хайж эхэлдэг. Энэ нь тэд зургуудыг үзээд л эхний сэтгэгдэл бий болно гэсэн үг юм. RE/MAX-ын Үл Хөдлөх Хөрөнгийн Ирээдүй гэсэн судалгаанд хойд Америкчуудын 94% нь үл хөдлөх хөрөнгө хайхдаа онлайнаар эхэлж хайдаг байна. Үндэсний Реалторуудын Холбооны Хөүм Стэйжинг судалгаанд худалдан авагчдын 41% нь стэйж хийж тохижуулсан байшингийн цахим сурталчилгааг хараад илүү очиж үзэхийг хүсдэг гэжээ. Валларио хэлэхдээ стэйж хийсэн байшин зурган дээр илүү гоё харагддаг ба илүү олон худалдан авагчдыг татаж, цаашлаад ирж үзэх хүмүүсийн тоо ч ихэсдэг хэмээв. Мэдээж том хэмжээтэй, өндөр ялгаралтай чанартай зураг чухал ч зурган доторх агуулга маш чухал. 

Сурталчилгааны зургийн дараалал нь ихэвчлэн үүднээс эхлээд байдаг тул үүд, коридор, зочны өрөө болон гал тогооны өрөөнүүдэд гол стэйжинг хийж, харин унтлагын өрөөнүүдийг энгийн байдлаар засдаг байна. Мөн байшингийн гаднаас харагдах байдал маш чухал бөгөөд, ихэвчлэн бүх сурталчилгааны материалын нүүрэн дээр тавигддаг учраас онцгой анхаарал хандуулах ёстой гэж зөвлөдөг. Солтис хэлэхдээ байшинд их цэвэрлэгээ хийх, үүдний шалавч дэвсэх, урд талдаа саадтай бол ургамлын савуудыг сандалнуудтай хослуулах гэх мэт үзэмж дээр анхаарах нь зүйтэй гэв. 

Стэйжинг хийснээр илүү орчин үеийн харагддаг

Олон жил болж хуучирсан хөрөнгийг стэйжингийн тусламжтайгаар илүү орчин үеийн чиг хандлага бүхий декоруудыг оруулан засах боломжтой. “Чиг хандлагууд байнга солигдож байдаг, харин түрхэн зуур стэйжинг хийснээр энэ асуудлыг амархан шийдэж болно” гэж Валларио хэлэв. 1990-2000 оны эхэн үед хүмүүс гэрийнхээ ханыг улаан, улбар шар, шар гэх мэт тухайн үед тренд болж байсан өнгүүддээр буддаг байсан. 

Харин өнгөрсөн 3 жилийн хугацаанд саарал гэх мэт илүү хүйтэн өнгүүд зонхилж байна. Мөн 10 жилийн өмнө гал тогоонд модон материал давамгайлж байсан бол өнөө үед цагаан болон цайвар өнгийн гал тогооны тавилга болон чулуу сонгох болсон. Өнгө маш чухал бөгөөд тухайн байшинг өөр цаг үед аваачих хүчтэй. Хэрэв эргэлзэж байгаа бол цайвар, саарал болон цагаан гэх мэт завсрын өнгө сонгоорой. Жигдхэн цэгцтэй харагдуулах үүднээс бүх өрөөний ханыг ижил завсрын байгалын өнгөөр будахыг зөвлөж байна.  

Гэрийн декорт урьдчилан хөрөнгө оруулах нь урт хугацаандаа тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөдөг ба илүү өндөр үнийн санал хүлээн авах боломжтой. Сүүлийн үед байшингаа зарж буй хүмүүсийн хамгийн ихээр хийдэг стэйжингд гэрлийн бүрхүүл, шүүгээний бариулуудаа солих, сүлжмэл аккессуар авах, хивсээ паркет болон модон шалаар солих зэрэг орж байна. 

Стэйжинг нь худалдан авагчийн сэтгэлийг хөдөлгөдөг

Олон жил болж хуучирсан хөрөнгийг стэйжингийн тусламжтайгаар илүү орчин үеийн чиг хандлага бүхий декоруудыг оруулан засах боломжтой. “Чиг хандлагууд байнга солигдож байдаг, харин түрхэн зуур стэйжинг хийснээр энэ асуудлыг амархан шийдэж болно” гэж Валларио хэлэв. 1990-2000 оны эхэн үед хүмүүс гэрийнхээ ханыг улаан, улбар шар, шар гэх мэт тухайн үед тренд болж байсан өнгүүддээр буддаг байсан.

Харин өнгөрсөн 3 жилийн хугацаанд саарал гэх мэт илүү хүйтэн өнгүүд зонхилж байна. Мөн 10 жилийн өмнө гал тогоонд модон материал давамгайлж байсан бол өнөө үед цагаан болон цайвар өнгийн гал тогооны тавилга болон чулуу сонгох болсон. Өнгө маш чухал бөгөөд тухайн байшинг өөр цаг үед аваачих хүчтэй. Хэрэв эргэлзэж байгаа бол цайвар, саарал болон цагаан гэх мэт завсрын өнгө сонгоорой. Жигдхэн цэгцтэй харагдуулах үүднээс бүх өрөөний ханыг ижил завсрын байгалын өнгөөр будахыг зөвлөж байна.

Тиймээс бид хэрэглэгчдэд хамгийн ихээр таалагдах байдлаар тавилгуудаа солбиж, цахимаар зургийг нь харж буй хүмүүст таалагдахаар ханаа завсрын өнгөөр будах шаардлагатай. Тухайн үл хөдлөх хөрөнгийн ерөнхий үзэмжийг сайжруулахаас гадна байшингийн сэтгэл хөдөлгөм байдлыг мөн нэмэгдүүлэх зорилготой. Үр дүнтэй стэйжинг хийснээр тав тухтай зочны өрөөнд худалдан авагч хайртай хүмүүстэйгээ цугларч буйгаар, зүлэг ногоон дээр хүүхдүүд болон гэрийн тэжээмэл амьтад нь гүйж буйгаар, том хоолны ширээнд баяр ёслолын мөчүүдэд хайртай хүмүүстэйгээ хамтдаа зоог барьж буйгаар төсөөлөх боломжийг бий болгодог. Гэрийн декорт урьдчилан хөрөнгө оруулах нь урт хугацаандаа тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөдөг ба илүү өндөр үнийн санал хүлээн авах боломжтой. Сүүлийн үед байшингаа зарж буй хүмүүсийн хамгийн ихээр хийдэг стэйжингд гэрлийн бүрхүүл, шүүгээний бариулуудаа солих, сүлжмэл аккессуар авах, хивсээ паркет болон модон шалаар солих зэрэг орж байна.