ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗАРАХДАА ГАРГАДАГ ТҮГЭЭМЭЛ 6 АЛДАА 


Хэрвээ та эдгээр алдаануудаас урьдчилан сэргийлж чадвал үл хөдлөх хөрөнгөө хурдан шуурхай, асуудалгүй зарах болно.

Үл хөдлөх хөрөнгөө зарах нь маш төвөгтэй үйл явц билээ. Хэрэв та өөрийн үл хөдлөх хөрөнгөө асуудалгүй, хурдан шуурхай зарахыг хүсч байгаа бол түгээмэл гаргадаг дараах 6 алдаанаас болгоомжлоорой. 


1. Шаардлагатай засварыг хийлгүйгээр зарахыг оролдох

Өөрийн орон гэрээ зарж буй хүмүүс бусдыг анзаарахаас өмнө зарагдах байх хэмээн найдаж зарим засварыг тоолгүй өнгөрөөдөг. Гэвч хэрэв худалдан авагч тал аливаа доголдлыг олж харвал танаас засвар хийхийг хүсэх эсвэл үнээс нь засварын зардал хасахаар тохиролцтол хөрөнгө тань зарагдахгүй хойшлох магадлалтай. 

Тиймээс байраа хурдан шуурхай асуудалгүй зарахыг хүсвэл зайлшгүй хийх шаардлагатай засваруудыг зар сурталчилгаа явуулж эхлэхээс өмнө хийх хэрэгтэй. Удахгүй нүүн орох гэж байгаа байрандаа засвар хийх хэрэггүй гэж бодож байж болох ч ингэснээр та худалдан авахаар сонирхож буй хүмүүсийн итгэлийг хүлээж, мөн хамгийн боломжит өндөр үнээр зарах боломжтой болно. 


2. Хүмүүст үзүүлэхэд бэлдээгүй байх

Таны гэрт гэр бүлийн тань зургууд, хөргөгчний наалтууд, бэлэг дурсгалын зүйлс гэх мэт маш олон хувийн зүйлс байдаг. Гэрээ бэлдэхийн хамгийн чухал хэсэг бол эдгээр хувийн зүйлсээ аль болох багасгах юм. 

Иймээс сонирхсон худалдан авагч өрөөнд орж ирэхэд аль эсвэл шүүгээ болон шкаф онгойлгоход бүх зүйл эмх цэгцтэй, цэвэрхэн байх хэрэгтэй. Номын тавиур, ширээ, гал тогооны тавцан гэх мэт бүх тавиуруудыг цэвэрлэх хэрэгтэй. Замбараагүй байгаа зүйлсээ цэгцэлснээр тухайн өрөө илүү зайтай харагдаж, үзэж буй хүмүүс өөрсдийн эд зүйлсээ хэрхэн байршуулах талаар төлөвлөхөд дөхөмтэй. 

Байшингийн тухайд гаднах үзэмж, хашаа, үүдний хэсгийн талаар мартаж болохгүй. Таны гэрийн тухай анхны сэтгэгдэл үүдээр орохоос өмнө эхэлдэг. Гэрээ цэвэрлэж, цэгцэлж дуусаад байшингийн гадаах үзэмждээ бас анхаараарай. Улирлаас шалтгаалан хашааны шарилжаа цэвэрлэх, гаднаа цэцэг тавих, хашаа эсвэл байшингийн гаднах хэсгийн будгийг сэргээх гэх мэт ажлууд орно. 


3. Чанаргүй зураг оруулах

Цахимаар үл хөдлөх хөрөнгө хайж буй хүмүүсийг татах хамгийн эхний алхам бол чанартай зураг билээ. Маш гоё байшин байлаа ч зураг нь чанаргүй бол хүмүүс цааш нь орж дэлгэрэнгүй үздэггүй. Жишээлбэл, гэрэлтүүлэг сайн байвал өрөө илүү зайтай харагддаг. Өмнө нь дурдсанчлан зарах сурталчилгаа тавихаасаа өмнө гэрээ цэгцэлж, тохижуулснаар зурган дээр илүү сайхан бөгөөд тухтай харагдана. 


4. Өөрөө зарах гэж оролдох

Өөрөө зарахаар оролдож буй хүмүүс олон бэрхшээлүүдтэй нүүр тулах шаардлага гардаг бөгөөд эцэст нь бодсоноосоо хямд үнээр зарах тохиолдол бишгүй. Гэрээ хэлцэл бүгд хууль ёсны байх болон үнэ цэнэдээ тохирсон үнээр зарахын тулд мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн агенттай хамтран ажиллаарай. 

Таныг төлөөлөн ажиллаж буй агент танд бүхий л үйл явцын турш чиглүүлэг, дэмжлэг өгөх бөгөөд асуудалгүй, түргэн шуурхай борлуулахад туслах болно. Чадварлаг мэргэжлийн агентууд худалдаж буй болон худалдан авч буй хүмүүст туслахын тулд бүхий ч чадлаараа хичээдэг. Тиймээс яагаад ганцаараа зүтгэх гэж?

5. Хөөсрөөгүй үнэ тавих

Үнээ байршуулахдаа бодит хандах хэрэгтэй. Өнөөгийн бодит үнэ цэнийг мэдэхийн тулд ойр орчмын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг болон худалдагч болон худалдан авагчдын чиг хандлагыг мэдэх хэрэгтэй. Эрэлт ихтэй хэсэгт үл хөдлөх хөрөнгөө зарах гэж буй бол арай өндөр үнээр зараа байршуулах боломжтой. 

Танд зөв үнээр зараа байршуулахад тань туслах үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн агент хөлслөх нь маш чухал. Тухайн хөрөнгийн үнэ цэнд нийцээгүй үнээр сурталчилгаа явуулж эхлэх нь хөрөнгийг зах зээл дээр олон хоног, сараар царцаах  эрсдэлтэй. Худалдан авагчид зах зээл дээр удаж буй үл хөдлөх хөрөнгөд эргэлзэж эхэлдэг. 

6. Худалдахтай холбоотой зардлуудыг бүрэн тооцоогүй байх 

Өөрийн хөрөнгөө зарахаар сурталчилгаа явуулж эхлэхээсээ өмнө гарах бүх зардлуудыг тооцоолоорой. Гарах хамгийн эхний зардлууд нь засвар хийх, бэлтгэх, мэргэжлийн зураг авахуулах зардлууд гарах боловч үйл явцын дунд гүйлгээний хаалтын зардлууд, татвар, нүүлтийн зардал болон мэргэжлийн агентын хөлс зэргийг тооцоолоорой. Эдгээр зардлуудыг хөрөнгө оруулалт хэмээн харах хэрэгтэй. Туршлагатай үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнээр сонирхсон худалдан авагчдад танилцуулсны үндсэн дээр боломжит хамгийн өндөр үнийн санал хүлээж авах нь дээрх хөрөнгө оруулалтын өгөөж юм. Тиймээс эдгээр хөрөнгө оруулалтуудад төсөв төлөвлөөрэй.