ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ ЗАРАХДАА АНХААРАХ 5 ЗҮЙЛС 

Өөрийн амьдарч буй гэрээ зарахаар бэлдэх нь маш төвөгтэй ажил байдаг. Байнгын цэвэрлэж, зарим шаардлагагүй зүйлсийг далд хийж, худалдан авагчийн өнцгөөс гэрээ харахыг хичээж, бүхий л талаас нь дүн шинжилгээ хийх шаардлагатай тулгардаг. Харин бид энэхүү нийтлэлээр танд юуг анхаарч, юуг тоохгүй орхиж болохыг зөвлөе. 

Өнөөгийн байдлаар үл хөдлөх хөрөнгөө худалдаж буй хүмүүс жижиг засваруудыг зайлшгүй хийх ёстой гэж үздэг. Өрсөлдөөн ихтэй зах зээлд худалдан авагчид хамгийн сайн сонголтыг эрэлхийлдэг. Доор танд анхаарах таван зүйлсийг танилцуулж байна. 


1. БҮТЭЦ

Худалдан авагчийн хамгийн түрүүнд хардаг зүйл гэвэл тухайн барилга, байгууламжийн бүтэц болон онцлогийг нь хардаг. Тэдний толгойд “усны хоолой нь хэр шинэ бол?”, “ханын зузаан”, “цонх нь хэр чанартай вэ?” “дээвэр нь хэр хуучин бэ?” гэх мэт бодлууд эргэлдэж байдаг. Худал хэлэлгүйгээр эдгээр санаа зовнилуудыг аль болох багасгах нь худалдаж буй таны гол ажил юм. 

Ихэнхи тохиолдолд бүтэц болон сантехникийн бүтэн засвар хийх шаардлагагүй байдаг. Харин хамгийн чухал зүйлс болох ус, цахилгаан, цонх, хана, шал болон халаалт нь асуудалтай байгаа бол засах хэрэгтэй. Бүх зүйлс нь сайн ажилладаг байхын дээр өмнө болон саяхан хийгдсэн засваруудын баримтыг үзүүлснээр худалдан авагчтай маш сайн итгэлцэл үүсгэж, үл хөдлөх хөрөнгөө хурдан борлуулах үндэс тавигдана. 


2. ГАДНАХ ҮЗЭМЖ

Анхны сэтгэгдэл маш чухал бөгөө үл хөдлөх хөрөнгө дээрч ялгаагүй. Гадаад үзэмжийг нь өнгөлснөөр худалдан авагч ирж үзэхэд маш таатай сэтгэгдэл үлдээх болно. Гэрээ цэгцэлж, хамгийн сайхнаар нь харагдуулахын тулд хэрхэн хичээснийг тань тэд үнэлэх бөгөөд өөрсдийн амьдралаа төсөөлөх цулгуй талбайгаас гадна бүх өрөөнүүдийн багтаамж, талбайг харахыг хүсдэг. 

Бусад өрөөнүүд рүү орохоос өмнө үүдний гол хаалганы талаар ярилцая. Үл хөдлөх хөрөнгөөс хамгийн анх хардаг зүйл бол (ялангуяа орон сууц) хаалга тул үүнд хөрөнгө оруулах нь ухаалаг алхам юм.  

Худалдан авахаар сонирхож буй хүмүүс цэвэрхэн, сүүлийн үеийн, мөн хамгийн чухал нь найдвартай бат бөх гол хаалганд дуртай байдаг. Тиймээс худалдан авагчийг сэтгэл хангалуун байлгахын тулд хаалгаа цэвэрлэ, буд, шаардлагатай бол соль. Мөн хүмүүс үзэж байх үед хаалганаас ямар нэгэн унжуурга, хонх өлгөх, хаалган дээр өөрсдийн нэртэй ямар нэгэн бичиг байгаа бол авахаа мартуузай. 

Өрөөнүүдийн ханыг шинээр будах, эсвэл мэргэжлийн засварын хүмүүс хөлслөх талаар бодох хэрэгтэй. Завсрын цулгуй өнгөөр ханаа будсанаар үзэж буй хүмүүст өөрсдийн тавилгаа байрлуулах, хананд тогтоох зүйлсээ төсөөлөхөд дөхөм байх болно. Хэрэв та ямар өнгө сонгохооо мэдэхгүй эсвэл таны сонгосон өнгө бусдад таалагдахгүй байх вий гэж айж байгаа бол сонгодог өндгөний хальс шиг цагаан өнгийг сонгоорой. Энэ нь шинэхэн бөгөөд цулгуй харагдах ба худалдан авсан хүмүүс дараа нь өөр өнгөөр будахад маш амархан байх болно.


Гэрлийн бүрхүүл болон гэрлийн унтраалгуудаа нэг хараарай. Эдгээр нь шинэчилэхэд зардал маш бага хэрнээ нилээд том нөлөө үзүүлдэг. Цулгуй ханатай зохицох, энгийн цэвэрхэн загвартайг сонгоорой. 

3. ГАЛ ТОГОО

Үе үеийн туршид гал тогоо нь тухайн хөрөнгийн гол зүрх нь байдаг бөгөөд худалдан авагч авах эсэхээ шийддэг гол хүчин зүйл нь байдаг билээ. Маш олон зүйлсийг гал тогооноос хардаг бөгөөд бүх хүмүүс ижил зүйлс хүсдэггүй. Зай талбай, тавцангийн хэмжээ, разетка, шүүгээ байгаа эсэх, богино долгионы зуухаа хаана байрлуулах, шарах шүүгээтэй эсэх гэх мэт маш олон асуулт эргэлддэг. Дараах зүйлсийг хийснээр таны гал тогоо илүү өрсөлдөхүйц болох болно. 

Хамгийн эхэнд шүүгээнүүдийг илүү орчин үеийн, хэрэглээтэй болгосноор таны гал тогоог сайхан харагдуулна. Тавцан, тавиурын талбайг аль болох ихэсгэж, дээр нь юу ч тавихгүй цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн амтлагчууд, цэвэрхэн өнгөлөг алчуурууд, тод гэрэл болон шинэхэн жимснүүд тавих хэрэгтэй. Өөрөөс шалтгаалах эдгээр зүйлсээ хийсний дараа худалдан авагчид шийдвэрийг нь үлдээгээрэй. 


4. АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ 

Худалдан авагчдын хувьд угаалгын өрөө харьцангуй гайгүй байдаг. 

Ерөнхийдөө гурван зүйл хүсдэг бөгөөд тэдгээр нь: цэвэр байдал, зай талбай болон бүх зүйлс нь ажиллагаатай байх шаардлагатай. Хэрэв зайг нь томруулах боломжгүй бол ядаж плитаны зай завсар, чигжээсийг нь цэвэрлэх, шүршүүрийн толгой болон крантаа шинэчлэх, өрөөг гэрэлтэй бгөөөд шинэ харагдуулахаар будах, толийг нь солих болон хагарсан плитаг солих хэрэгтэй. 

Сантехникийн болон шугам сүлжээний асуудал байгаа бол хүмүүст үзүүлж эхлэхээс өмнө нэн яаралтай засах шаардлагатай. 


5. ШАЛ

Хамгийн чухал нөлөөтэй хэрнээ хямдхан сайжруулалт бол шал юм. Үл хөдлөх хөрөнгийнхөө шалыг сайжруулснаар үнэ цэнийг нь өсгөхөөс гадна худалдан авагчид гүн сэтгэгдэл төрүүлэх болно. Хэрэв та гэртээ ганцхан том өөрчлөлт хийж чадахаар төсөвтэй байгаа бол (сантехникийн болон цахилгааны асуудал бол зайлшгүй шаардлагатай) үүнийг л хий. Паркетан шал нь хамгийн амархан бөгөөд бие биедээ амархан угсрагддаг нь гэрийн эзэд заавал мэргэжлийн хүнээр хийлгэлгүйгээр өөрсдөө хийх боломжийг олгодгоороо давуу талтай. Шинэ шал нь танай гэрийг тэр чигээр нь өөр харагдуулах ба худалдан авагчдын шийдвэрт томоор нөлөөлөх боломжтой. 


БОНУС: ТАНИЛЦУУЛГА

Өнөөгийн өрсөлдөөнтэй зах зээлд өөрийн гэрээ зарахад бэлтгэх, стэйжинг хийж тохижуулах, зөв худалдан авагчиддаа сурталчлах, тэдгээр худалдан авагчдаа шалгах, шаардлагатай засваруудыг хийх мэргэжлийн заслын баг олох зэрэг нь нэг хүнд маш төвөгтэй ажил билээ. Тиймээс RE/MAX-ын агентад хандах нь энэ бүх асуудлыг нэг газраас шийдэх хамгийн оновчтой шийдэл юм. Манай агентууд тантай гэрээ хийхээс эхлэн худалдан авагчдыг урьдчилан чадамжийг нь баталгаажуулан, нүүлгэлтийн компани санал болгохоос гадна нүүсний дараа дахин тантай холбогдох гээд эхнээс нь төгсгөл хүртэл танд үйлчилгээ үзүүлэх болно. 

Өөрт хамгийн ойр байрлах RE/MAX-ын оффисийн агенттай холбогдож, дэлхийд хамгийн их танигдсан үл хөдлөх хөрөнгийн брэндийн үйлчилгээний ялгааг мэдрээрэй.