Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 2023 оны тойм


Үл хөдлөх хөрөнгө гэдэг хүмүүсийн амьдралын анхдагч хэрэгцээнүүдийн нэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх үнэ цэн өгөөжөө өгч таны хөрөнгийн баталгаа болж байдаг голлох хүчин зүйлсүүдийн нэг билээ. Энэхүү нийтлэлийг уншиж буй танд ч бас үл хөдлөх хөрөнгийн ямар нэг хэрэгцээ шаардлага үүссэн байгаа гэхэд эргэлзэхгүй байна. Тиймээс та эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч болох үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар илүү сайн ойлголт мэдээлэлтэй байх тусам илүү ухаалаг шийдвэр гаргах боломжтой болох болно. 

 

2023 оны 3-р улирлын байдлаар Монгол улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ эрхлэх  тусгай зөвшөөрөлтэй 314 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд нь 1,287 агент, 328 брокертойгоор үйл ажиллагаа эрхэлж буйг энэ салбарын зохицуулагч Санхүүгийн Зохицуулах Хороо мэдээллээ. 

 

Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2023 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 30.6 хувиар өсөлт үзүүлэв. Эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйгаас бусад салбарууд эерэг нөлөө үзүүллээ. Тухайлбал, уул уурхайн салбар 45.2 хувиар, бөөний болон жижиглэн худалдааны салбар 6.6 хувиар, үйлчилгээний салбар 7.4 хувиар, тэр дундаа тээврийн салбар 74.0 хувиар тэлсэн нь эдийн засгийн нийт өсөлтийг голлон дэмжсэн байна. 


Орон сууцны үнэ өмнөх онтой харьцуулахад 9.0 хувиар өсжээ 2023 оны 11 дүгээр сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар өссөн байна. 
2023 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.04 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй байна.
 
2023 оны 11 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.58 сая төгрөг болж, Сүхбаатардүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөгийн үнэтэй байна.

 

Орон сууцны үнэ яагаад өсөв? 


Орон сууцны үнийн одоогийн нөхцөл байдлыг харвал хуучин орон сууцны одоогийн үнэ шинээс 5.7% бага байна. Түүнчлэн Улаанбаатар дахь шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ аль дүүрэгт байгаагаасаа хамаараад ихдээ ₮1.2 саяын зөрүүтэй байгаа юм.
Орон сууцны үнэ өсөх голлох шалтгаануудыг дурдвал Барилгын өртгийн өсөлт, Валютын ханш өөрчлөлт нь үнэ өсөхөд нөлөөлжээ. Орон сууцны барилгын өртгийн индекс 2023 оны 1 дүгээр улиралд 296.9 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 33.4 хувь өсөлт үзүүлж, орон сууцны барилгын өртөг өмнөх улирлаас 5.9 хувиар өсөхөд материалын өртөг 10.1 хувь, машин механизмын  түрээсийн  зардал 1.8 хувь,    цалингийн зардал  0.5 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Бид импорчлогч орон гэдгээ мартаж болохгүй бидний өдөр тутмын бараа бүтээгдэхүүний үнэд валютын ханш шууд нөлөөлөл үзүүлдэг орон сууцны үнэ жилийн өмнөхөөсөө 9.9% өссөн тус хугацаанд төгрөгийн ханш долларын эсрэг 23.5% суларсан юм. Тэгэхээр өмнө нь $150-ын үнэтэй барилгын материалыг ₮427.4 мянгаар авдаг байсан бол энэ дүн ₮527.7 мянга болно гэж ойлгох хэрэгтэй. 
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэг эзэмшигчээс нөгөө эзэмшигчид шилжихэд улсын бүртгэлийн газар бүртгэл хийгддэг. Энэхүү бүртгэлийн тооноос жилдээ нийт хэдэн үл хөдлөх хөрөнгө зах зээлийн эргэлтэд орж буйг мэдэх боломжтой.  Энэ тоо 2021 онд 65,804 т хүрч жилийн дунджаас 35% өсөлттэй байсан бол 2022 онд 57,699 үл хөдлөх хөрөнгөд шилжилт хийгдэж байсан бол 2023 онд 61,873 үл хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн ба өмнөх оноосоо 7%-ийн өсөлттэй байна.




RE/MAX-чууд бид бүгд хамтдаа 1 их наядын борлуулалтанд хүрлээ. Энэ бол RE/MAX Mongolia бүсийн түүхэн амжилт юм. RE/MAX -чууд бид анх монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 5 жилийн хугацаанд энэхүү борлуулалтанд хүрч байсан ба энэ удаад нэг жилийн дотор өөрсдийн амжилтаа эвджээ. 


RE/MAX-чууд бид 2023 ондоо 1 их наяд 83 тэрбумын борлуулалт хийсэн бөгөөд төлөвлөгөөний биелэлт 108% бол өмнөх оноосоо 20% н өсөлтийг үзүүлэв. 

 



 
RE/MAX Mongolia бүсийн зүгээс 2023 оныг “LET’S LEVEL UP” жил болгон зарласантай холбогдуулан бид нэг брокер оффист, нэг агентд ногдох бүтээмж ашигт ажиллагааг сайжруулах зорилгоор шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн ба бид өмнөх оны мөн үетэй харьцуулахад +33%-ийн өсөлттэй ажиллалаа. 



Бидний дата санд одоогоор 243,000-д хүрсэн бөгөөд яг одоогоор Монгол улсын 330 төслийн мэдээлэл бидэнд бүртгэлтэй байгаа ба 2023 онд 33,500 лист шинээр нэмэгдүүлсэн байна. 

 

Бид хамтдаа 16,276 ш үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн эргэлтэнд оруулж 12,167 өрх айлыг гал голомтоо бадраахад элгэмсэг сэтгэлээр тусалжээ.


 
RE/MAX Mongolia бүсийн нэг агентад ногдох идэвхтэй листийн тоо 15 бөгөөд бид өмнөх оны мөн үетэй харьцуулахад +15,4 %-ийн өсөлттэй ажилласан ба энэ нь бид 4 лист тутмын 1-г амжилттай борлуулсаар байна. 
Борлуулсан орон сууцны дундаж үнэ 196 сая төгрөг байгаа нь бид зах зээлийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн дээр төвлөрөн ажиллаж байгаа нь харагдаж байна.